Энэ брендийг Луис Виттон хэмээх Франц гаралтай энгийн нэг иргэн өөрийн нөр их хөдөлмөрөөрөө үүсгэн байгуулсан юм. Тэрээр хүүхэд наснаасаа л дэлхийг тойрох хүсэлдээ хөтлөгдөн явахдаа аялалын хөлсөө олох гэж замд тааралдсан ажлаа хийдэг байж.
Луис 16 насандаа цүнх үйлдвэрлэгч Монссур Маречалдад шавь орсоноор түүний бизнесийн гарц нээгдсэн байна. 1854 онд Луис анхны дэлгүүрийнхээ үүдийг парист нээжээ. Тэрээр энэ үед хөнгөнөөс гадна гадны нөлөөнд автддаггүй бат бэх чемодан бүтээж, олон хүмүүсийн хараанд өртжээ. Улмаар 1885 онд Лондонд дэлгүүрээ нээснээр түүний дэлхийд танигдах боломж нээгдсэн юм. Одоо энэ брендийг дэлхийн өнцөг улан бүрийн сая сая хүмүүс үнэнч хэрэглэгч нь болж, тус компанийн гайхалтай бүтээлүүдийг сонгосоор байна. 1998 оноос хойш тус компани жил бүр 1000 мэргэжилтэн, 100 гаруй төгсөгчийг бүрэн ажлын байраар хангаж, нийгэмдээ асар их хувь нэмэр оруулсаар байна.
Луис Виттонын салбар, тэдний брендүүд:
- Дарс болон спирт
- Савхин эдлэлүүд
- Үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн
- Бугуйн цаг болон гоёл чимэглэл
- Жижиглэн худалдаа
- Бусад үйл ажиллагаа
No comments:
Post a Comment