Wednesday, November 11, 2009

Эх хэл минь устаж байна...

Энэ нийтлэл үнэхээр хэрэгтэй зүйл хэлээд байгаа юм. Илүү олон хүнд хүрээсэй гэсэн үүднээсээ дахиад тавьчихлаа. Сэтгэгдэл үлдээхээ мартуузай???



Блог гэдэг зүйлийн талаар жоохон үглэмээр санагдаад байж суух аргагүй боллоо. Тэдний буянаар 10 жилийнхнээр зогсохгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл ярьж, бичиж чадахаа болчихож. Нэг үгээр хэлбэл бүхэл бүтэн соёл устгагдаж байх юм. Адгийн наад зах нь хүүхдүүд ямар үгний ард ИЙ, ямар үгний ард Ы -г бичихийг мэдэхээ больчихсон байх юм. Бас дээрээс нь үгийн баялаг огт байхгүй нөгөө Блогчдын МОДА -нд оруулдаг дуудлагаараа бичдэг авиагаар ярьдаг болж. Нэг талаараа бусдад Мундаг болж харагдах гэж түүнийг нь дуурайдаг байж болно, хүний араншин хойно. Харин нөгөө талаараа тэр чинээгээрээ ярианы соёлоо алдаад байна.

Үүний араас нэмэгдэж байгаа бас нэг сонин зүйл бол Twitter. Нэг төрлийн донг үүсгэж байна. Зүгээр л хэнд ч хамаагүй огт сонин биш, өөрийнхөө юу хийж байгаа талаараа дэлхийгээр нэг тараах. Сонин байгаа биз. Ямар нэг тооны араас хүмүүс зогсоо зайгүй хөөцөлддөг болчихож. Дагасан хүний тоо, уншсан хүний тоо, үзсэн хүний тоо гэх мэт ямар ч хэрэгцээгүй тоонуудын араас хөөцөлдөж ямар ч хэрэгцээгүй зүйлсийг хийх нь үнэхээр хачирхмаар. Үнэндээ хэн нэгний, бүр огт танихгүй хүний ямар хоол идсэн эсвэл ямар вэбээр орж байгаа нь хэнд ч сонин биш баймаар.

За тэгээд хөөрхий нөгөө HI5 гээч зүйл байна. Үүнийг охид, хөвгүүд хөгшин залуугүй, өдөржин шөнөжин ширтээд суух юм. Тэрэнд хэрэгтэй зүйл байдаг юм болов уу? Хамгийн гол нэг зураг тавиад тэр зурганд хүмүүс ямар сэтгэгдэл үлдээснийг болон хүн сэтгэгдэл үлдээсэн байна уу? үгүй юу? гэдгийг минут хором тутам шалгадаг юм шиг байгаа юм. Нэг нэгнийхээ шинэ зургийг үзэх нь бол мэдээж зүйн хэрэг. Гэхдээ тэрийг өдөржин ширтэх шаардлага байна уу? даа хүмүүсээ. Өөр зүйлд тэр цагаа зарцуулах юм бол хожмын нэг өдрийн ажлыг хийсэнтэй адил бус уу. Хичээлийнхээ номыг ганц цаг унших зав өөртөө гаргаж чадахгүй хэрнээ бүтэн өдрийг дэмий юманд зарцуулах юм даа. Хэрэгт дуртай хүний хийдэг ажил мэт санагдах юм. Хүн хүний бодол ондоо хэдий ч би энд өөрийн байр сууриа илэрхийлж байгаа учир ундууцах хэрэггүй гэж хэлмээр байна.

Бас нэг гомдмоор юм нь шинээр мэндэлж байгаа вэбүүд. Одоо бараг хүүхэд болгон ямар нэг вэбийн админ буюу удирдагч. Гэхдээ тэдгээр вэбүүд нь бараг бүгд ВАРЕЗ буюу хууль бусаар программ, дуу, тоглоом тараадаг сайтууд. Хүний хөдөлмөр шүү дээ гэх байх л даа. Тэгэж бодвол андуурал болно. Та тэдгээр сайтуудаар 10 минут хэсээд л залхана. Бүгд адилхан мэдээтэй дээрээс нь нэг нэгнээсээ хуулчихсан. Тэгвэл та ядаж вэб хийж сурч байгаа гэх хэлэх байх. Үнэндээ бол огт үгүй одоо үед вэб буюу WEBLOG, Blog хийхэд маш хялбархан. Сурах эсвэл сэтгэх шаардлага бараг гарахгүй. Таны өмнө бүх юм зүгээр л бэлэн байх болно.

За хөөрхий тэгээд эцэст нь хэлэхэд. Хүмүүсээ хэрвээ хүмүүст хандаж юм хийж байгаа бол 1-рт Хариуцлага гэдэг юм байдаг гэдгийг ойлгож, хэн унших билээ яаж нөлөлөх билээ гэж бодож байх хэрэгтэй, 2-рт Нэгэнт л хүнд хандаж байгаа бол хүнд хэрэгтэй юм хий. Үнэндээ таны хаана юу хийж яваа нь хүнд ямар хэрэг болох вэ? Ядаж л хүний цагийг хөгжилтэй өнгөрүүлэх юм уу? 3-рт Өөртөө хэрэгтэй юм хий. Өөрөө өөртөө та өөрөө л хөрөнгө оруулалт хийж өөрийнхөө үндэс суурийг тавьж цэцэг навчаа ургуулна. Шал дэмий зүйлсээр дүүрээд эцэст нь хүнийг хохироогоод зогсохгүй өөрөө хамгийн том хохирно.

No comments:

Post a Comment