Wednesday, November 11, 2009

Өнөөдрөөс эхлэх нь... "Онигоо"

Ашгүй гэж юм ангийнхаа блог нийтлэгчээр бүртгүүллээ. Хамгийн эхэнд өөрийн блог дээрээ тавьсан ч гэсэн энэ хошин захиаг дахиад тавьчихая. Анх уншаад татах шахаж билээ. Одоо бодхоор л инээд хүрээд байх юм. Уншаад сэтгэгдлээ үлдээхээ мартав даа...





"Ээж нь охиндоо ингэж захиа бичжийнэ гэжийшд:
"Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа.
Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон.
Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа.
Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гэвэл өрөө нь 3 давхарт байдаг юм.
Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ.
Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм.
Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан.
Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй.
Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь"

No comments:

Post a Comment