Thursday, December 10, 2009
Хүн төрөлхтөний түүхэнд хичнээн хүн мэндэлсэн бэ
Дэлхий дээр 162 мянган жилийн тэртээ эхэлсэн хүн төрөлхтөний түүхэнд 107 тэрбум гаруй хүн мэндэлсэн гэж Нидерландын Математик, мэдээллийн төвийн статистикийн мэргэжилтэн Петер Грюнвальд тооцоо гаргажээ. Сар тутмын “Квест” сэтгүүлийн захиалгаар хийсэн түүний судалгаагаар энэ ертөнц дээр амьдарч буй 6,7 тэрбум хүний зургаан хувь нь эрт балар цагт амьдарч байсан хүмүүсийн үр удам ажээ. Грюнвальд эрт баларын үеийн хүн амын төрөлтийн талаархи мэдээ сурвалж бараг байдаггүй учир 107,5 тэрбум гэдэг тоо туйлын үнэн биш гэдгийг сануулсан байна. Үүний зэрэгцээ зарим нэг эрдэмтэн өнөөдөр дэлхий дээр амьдарч буй хүн амын тоо хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон нь гэсэн дүгнэлтийг үгүйсгэж байгаа юм. “Дэлхий дээр хүн төрөлхтөний түүхэнд хичнээн хүн мэндэлсэн бэ?” гэдэг асуулт 2008 онд тус сэтгүүлийн хүсэлтийн дагуу редакцад нь ирүүлсэн 101 асуултаас хамгийн сонирхолтой асуултаар тодорсон ажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment