Thursday, December 10, 2009
Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд Японы олон улсын “Жайка” байгууллагатай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан байна. Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Нийслэлээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, орон сууцжуулах түлшний бүтцийг өөрчлөх, стандартаас өндөр хэмжээнд утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэргээр ажиллаж байна. Гадны туршлагаас харахад агаарын бохирдлоос салахад доод тал нь 5-10 жил шаардагддаг аж.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment