Авилгал нь нийгмийн хөгжлийг боогдуулагч хүчин зүйл болохын хувьд ядуурлыг бий болгоход хэрхэн нөлөөлж байгаа талаар авч үзнэ. Транспаренси Интернешлийн авилгалын мэдрэмжийн индексээр 2004 онд Монгол улс 145 орноос 85 дугаар байранд орж 10-аас 3,0 гэсэн индекс буюу бараг хяналтгүй гэсэн үнэлгээ авсан байна . Нөгөө талаас ядуурлын хувь хэмжээ 36,1 хувиас буурахгүй байна. Авилгал ядуурлын учир шалтгаан уу, эсвэл ядуурал авилгалын учир шалтгаан уу гэдэг нь сонирхолтой асуудал юм.
Үүнийг илрүүлэх зорилгоор авилгалтай бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн тэнцвэр үнээс их болон бага байх тохолдолд авч үзсэн бөгөөд жижиг харьцуулалтын үр дүнд авилгал ямар ч тохилдолд ядуурал үүсгэгч хүчин зүйл болж байгаа нь харагдсан
Авилгалын тухай ерөнхий ойлголт
Авилгал болон ядуурлыг хамгийн ерөнхий байдлаар авч үзье. Авилгал авагч нь төлөгчөөр жам ёсны бус төлбөр/мөнгөн болон бусад/ гаргуулан авах үйл ажиллагааг авилгал хэмээн тодорхойлж байна. Ядуурал гэдэг нь тухайн иргэн нийгмийн тогтсон хэм хэмжээнээс доогуур амьдралтай байх явдал юм. Нийгэмд тогтсон хэмжээ гэдгийг тооны болон чанарын хэмжээсээр авч үздэг бөгөөд энд голчлон тоон хэмжээсийн хүрээнд авч үзэх болно. Өөрөөр хэлбэл статистикийн төв газраас тогтоосон амьжиргааны баталгаажих хэмжээнээс доогуур орлоготой иргэдийг ядууралд орсон иргэн хэмээн авч үзнэ.
Saturday, October 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment