1. Yсрэнгvй хөгжсөн орнуудын туршлага дээр үндэслэж, тэдний туулсан замналыг ашиглан одоо хөгжиж буй буюу ядуу орнуудын ирээдүйг тодорхойлж, бэрхшээлийг нь шийдэх арга зам хайж болох уу? Ахын алдаа оноон дээрээс дүү нь суралцдаг шиг ийм нэгэн суралцах үйлдэл улс орнуудын хооронд явагдах уу?
2 . Хөгжлийн жор бий юу? Түүнийг түүхээс тунгааж авах уу эсвэл цэвэр эдийн засгийн үүднээс бодож олох ёстой юу? Хөгжингүй орнуудын туулж ирсэн түүхийн үе шатуудыг ядуу орнууд заавал дайрч өнгөрөх үү эсвэл тойроод гарах уу?
3. Эдийн засгийн ялангуяа хөгжлийн тухай энэхүү ярвигтай асуудлыг зөв ойлгож, зохих дүгнэлт гаргаж авахын тулд түүх судлалын аргийг түлхүү эзэмшье гэж үздэг эрдэмтэд олон байдаг. Түүхэн хөгжлийн процесс буюу тодорхой үе шатуудыг заавал дамжих тухай санаа хэр бодитой байж чадах вэ?
4. Эдийн засгийн хөгжил бол зөвхөн эдийн засгийн хүчин зүйлүүдийн үр дүн биш. Энэ бол тухайн нийгмийн эдийн засгийн бус хүчин зүйлүүд тухайлбал хүмүүсийн дадал, заншил, ёс суртахуун, соёл, улс төр, хуульдаа үнэнч байж чаддаг эсэх зэрэг маш олон „гадны" хүчин зүйлүүдийн хамтын бүтээл байдаг. Эдгээр өвөрмөц онцлогуудыг нэг хэв загвар бүхий нэг шалгууртай үе шатуудад хуваарилах нь зөв үү?
5. Түүнээс гадна нийгэм тодорхой үе шат дамжин хөгждөг тухай онол нь баруун европийн соёлоос улбаатай. Энэ онол нь тэгэхээр бусад ядуу орнуудад хэр хэрэгжиж чадах вэ? Ер нь нийгмүүд заавал үе шат дамжин , хөгжлийн нэг шатаас нөгөө шат руу дамжин хөгжих ёстой юу? Тийм ч оновчтой судалгааны арга, тодруулбал санаа биш юм. Гэвч одоогоор өөр сайн арга олдоогүй л байнаа. Энэ түүхэн урсгалынхан дотроос хамгийн „агуу суут" нь биш юмаа гэхэд онол нь ихэд түгээмээл тархаж, өндөр нэр алдарыг олсон хоёр хүний үзэл санаатай танилць
Saturday, October 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment