Saturday, November 14, 2009

Хойд хөршид зууны хулгай гарчээ....






Москва хотод “зууны хулгай” гарч, нийслэлийн Зүүн өмнөд тойрогт байдаг нэг айлаас хамгийн их буюу 6 сая евро, 7 сая ам. доллар алдагджээ. Ийм хулгай гарсан тухай мэдээг Москва хотын цагдаагийн ерөнхий газар нотолсон байна.


Тус газрын мэдээлэл, олон нийттэй холбоо барих газрын жижүүрийн офицерын мэдээлснээр, даваа гарагт орон нутгийн цагаар 12 цаг 45 минутын орчимд нэг эрэгтэй утасдаад, хулгай гарсан тухай мэдэгджээ. “Миний хөлслөн суудаг байрнаас намайг эзгүйд үл таних этгээдүүд их хэмжээний евро, доллар хулгайлчихлаа” гэж тэр хүн хэлсэн байна.Одоо цагдаагийн ажилтнууд хулгай гарсан нөхцөл байдлыг тодруулж, хэчнээн хэмжээний мөнгө алдагдсаныг тогтоохоор тэр газарт ажиллаж байгаа ажээ.Оросын банкны шинжээчдийн тодруулан тайлбарласнаар, “зуутын дэвсгэртийн 7 сая ам. доллар нь 70 килограмм жинтэй бөгөөд хагас шоо метрийн хэмжээтэй, мөн зуутын дэвсгэртийн 6 сая евро нь хэмжээгээрээ арай том ч, доллароос бага зэрэг хөнгөн” гэнэ. Тийнхүү ийм хэмжээний бэлэн мөнгийг 3-4 хүн авч гарч чадна гэж шинжээчид үзэж байна.

1 comment: