Friday, October 23, 2009

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй. Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?
А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.
Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.
Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.
Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.

No comments:

Post a Comment