Гол нь "Цагаа зєв захиран зарцуулахуй" гэдэг юм байдаггvй байхгvй юу. Харин "Єєрєє єєрийгєє зєв удирдахуй" гэсэн юм байдаг бєгєєд энэ нь урсан єнгєрєх цаг хугацааг єєрийн дайснаа биш харин vнэнч найз, хамтрагчаа болгоход гол тvлхvvр нь болж єгдєг юм.
Хоногт ердєє 24-хєн цаг байдаг, хэнд ч ижилхэн. Тэгвэл яагаад та сэтгэл санаагаар унаж, уур бухимдлаар дvvрэн, хийх ажлынхаа урд сєхєрч, цаг нь болоход дуусгаж амждаггvй билээ? Магадгvй энэ нь та тэдгээр 24 цагийг хэрхэн vр єгєєжтэйгээр ашиглан єнгєрєєх талаар тааруухан мэддэгээс чинь болж байж болох юм.
Хэрэв цагийг хэрхэн ухаалгаар ашиглан єнгєрєєх нь таны хувьд "асуудал" болоод байгаа бол, магадгvй та тэр єнгєрєн одох цаг хугацаа чинь хаашаа яваад байгааг сайн мэдэхгvй байж болох юм. Тэгвэл юуны ємнє, одоогийн байдлаар цагийг хэрхэн єнгєрєєж байгаагаа шинжилэх нь сайхан "эхний алхам" болох бизээ. Долоо хоногийн хугацаанд юу юу хийж цагийг хэрхэн єнгєрєєсєн талаараа, нэгд нэгэнгvй "шударгаар" тэмдэглэл хєтлєєд vз. Yр дvнгээ шинжилж vзээд та нэлээдгvй гайхах болно.
Friday, October 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment