Friday, October 23, 2009
Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа.Болгоомжтой байцгаая...
Төмөр замын газарт зааварлагч машинист ажилтай 41 настай эрэгтэй энэ сарын 19-нд уушигны хурц хатгаа хэмээх оноштойгоор Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна. Гэвч тэрбээр тун удалгүй буюу хоёр хоногийн дараагаар өвчин нь хүндэрсний улмаас нас барсан харамсалтай явдал гарчээ. Одоогийн байдлаар 311 хүн лабораторийн шинжилгээгээр H1N1 вирүсийн халдвар авсан гэдэг нь батлагджээ. Өчигдөр энэ тоо 216 байсан билээ. Халдвар авсан хүмүүсээс 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Шошго:
Ц.Дэлгэржаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment