Tuesday, October 13, 2009

Та хэд наслахаа мэдмээр байна уу?

Би хэд наслах бол гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татдаг. Тэгвэл Америкийн эрдэмтдийн зохиосон энэ сонжоо таны асуултанд хариулт өгнө. Асуулт болгон дээр та сайн бодож, үнэнээсээ хариулаарай. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд тань тусалж магадгүй юм.
Таны хэдэн настай байх нь хамаагүй. 20 ч юм уу 50 настай ч байж болно. Гол нь эртхэн муу зуршлаасаа салах нь чухал.

Ингээд 72-ын тоог авъя. Доорх асуултуудад хариулж авсан оноог тань энэ тоон дээр нэмэх эсвэл хасах үйлдлийг хийснээр таны хэд наслахыг тогтоож болно.
Эрэгтэйчүүд 72-оос 3-ын тоог хасна. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 7 жилээр илүү насалдаг учраас 72 дээр 4-ийн тоог нэмнэ. Ингэснээр эрчүүдийн дундаж наслалт 69, харин эмэгтэйчүүдийнх 76 гарна.

* Та нэг сая гаруй оршин суугчидтай хотод амьдардаг бол дундаж наслалтаас 2 жилийг хасна.
* 10 мянган хүнээс илүүгүй хүн амтай сууринд амьдардаг бол 2 жилийг нэмнэ.
* Та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол 3 жилийг хасна, харин биеийн хүчний хөдөлмөр хийдэг бол 3 жилийг нэмнэ.
* Та долоо хоногийн таван өдөр хагас цагаар ч гэсэн спортоор хичээллэдэг бол 4 жилийг, харин 2-3 удаа бол 2 жилийг нэмнэ.
* Хэрэв та эхнэртэй /нөхөртэй, эсвэл нөхөрт гарах гэж байгаа/ бол 5 жилийг нэмнэ, харин гэрлэж амжаагүй эсвэл ганцаараа амьдардаг бол 25 насандаа хойшхи 10 жил тутмаас нэг жилийг хасна.
* Хоногт та 10 цагаас илүү унтдаг бол 4 жилийг, харин 7-8 цаг унтдаг бол юу ч хасахгүй. Та нойрондоо муу бол 3 жилийг хасна. Их ядаргаа нь их унтахтай адил цусны эргэлт муудсаны шинж юм.
* Та уцаартай, түргэн ууртай, дошгин ааш авиртай хүн бол 3 жилийг хасна, харин тайван, хүлээцтэй хүн бол 3 жилийг нэмнэ.
* Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж үздэг бол нэг жилийг нэмнэ, аз жаргалгүй гэдэг бол 2 жилийг хасна.
* Та машин жолоодож байхдаа байнга дүрэм зөрчдөг бол нэг жилийг хасна.
* Та байнга мөнгөний хомсдолд байдгаас яаж мөнгө олох талаар дандаа боддог бол 2 жилийг хасна.
* Та дунд боловсролтой бол нэг жилийг, дээд боловсролтой бол 2 жилийг нэмнэ.
* Та тэтгэвэрт гарсан ч ажилладаг бол 3 жилийг нэмнэ. /Юу ч хийхгүй, бусадтай харьцахгүй байх нь насыг багасгадаг/
* Таны эмээ /өвөө/ 85 насалсан бол 2 жилийг, хэрэв хоёулаа 80 насалсан бол 4 жилийг нэмнэ, харин аль нэг нь 50 ч хүрэлгүй /зүрхний шигдээс, хорт хавдар/ нас барсан бол 4 жилийг хасна.
* Ойрын төрөл саднаас тань 50 нас хүрэлгүй хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр нас барсан бол 3 жилийг хасна.
* Та өдөрт гурван хайрцагаас илүү тамхи татдаг бол 8 жил, нэг хайрцгийг бол 6 жил, харин үүнээс бага татдаг бол 3 жилийг хасна.
* Таны биеийн жин нас, өндөрт тань тохирсон хэвийн жингээс 20 кг-аар илүү бол 8 жил, 15-20кг-аар илүү бол 4 жил, 5-15 кг-аар илүү бол 2 жилийг хасна.
* Та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч жил болгон эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авдаг 4-өөс дээш насны эрэгтэй бол 2 жил, 30-40 настай бол 2 жил, 40-50 настай бол 3 жил, 50-аас дээш настай бол 4 жилийг тус тус нэмнэ.

1 comment: