Хүн болгон л цаг барих нь ач холбогдолтой гэдгийг мэдэх байх гэхдээ хэрэгжүүлэхдээ зарим нь арай өөрөөр хийгээд байх шиг харагдах юм. Би ч учиргүй цаг бариад байдаг хүн биш л дээ гэхдээ заримдаа үнэхээр цаг барихын төлөө хичээдэг. Түрүүн “Яаж хийхээ мэдэхгүй ч чадна гэдэгтээ итгэ” гэдэг сэдэв дээр ярьсан зургаан давхар барилгын дотоод сүлжээний ажил дээр ажиллаж байх үедээ нэг сайн хийж чадсан юм маань гэвэл цаг барих байлаа. 9-н цагт уулзана гэсэн л бол 9:00 гэхэд уулзах газраа гозойж байлаа. Учир нь би нэлээдгүй газар алхаж очдог байсан болохоор тооцоолсон цагаас 0-5 минутаар л зөрж очино. Энэ ц
агийн алдагдлаа арилгахын тулд болзсон цагаас 5-н минутын өмнө очино гэж тооцоолж алхаж эхэлдэг байв. Үүний үр дүнд л цалингаа авах гээд зогсож байхад үйлчлүүлэгч маань “Цаг барина гэдэг бол амжилтын үндэс” гэж хэлээд дахиад нэг дөрвөн давхар барилгад дотоод сүлжээг нь засварлах ажил байна хийгээд өгөөч гэж хэлж байсныг нь бодохоор өөрөөрөө жаахан ч гэсэн бахархаж билээ.
Wednesday, November 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment