Wednesday, November 25, 2009

ДОХ-н хор уршигийг ухуулж таниулах


Өнөөдөр Дэлхий нийтээр ДОХ буюу Дархлал олдмолын хам шинж өвчний эсрэг хамтдаа тэмцэх өдөр. 20 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ өдөр улс орон бүр үхлийн аюулт энэ өвчний хор уршигийг ухуулан таниулах болон энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар кампанит ажил явуулдаг юм. 12-р сарын 1 ний өдөр. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1988 онд ОУ-н эрүүл мэндийн байгууллагуудыг дунд болсон дээд хэмжээний уулзалтаар энэ өдрийг Дархлал Олдмол хомсдолын хамж шинж ө
вчин, энэ өвчний хөгжлийн эхний шат болох вирусиас хэрхэн сэргийлэхийг сурталчлах тусгай өдөр болгон зарлаж, жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж иржээ. ДОХ-г зогсоож, амлалтаа биелүүл гэдэг уриан доор болдог энэ арга хэмжээний хүрээнд Дэлхийн өнцөг булан, хот суурин бүрт ДОХ-н хор уршигийг ухуулж таниулах олон янзын компанит ажил болдог. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар, Дэлхий нийтээр 33 сая хүн Дархлал олдмол хомсдолын хам шинж өвчний вирустай , энэ жил дахин шинээр 2,5 сая тохиолдол шинээр илэрсэн, мөн 2 сая хүн ДОХ-оос болж нас барсан тооцоо тус тус гаргажээ. Харин судалгаанаас харахад Африк улс Дархлал олдмол хомсдолын хам шинж өвчний вирусын халдвар, мөн энэ өвчнөөр нас барагсдын тоогоороо дэлхийн нийтийн 3 ний 1 ийг эзэлж байгаа юм байна. Мөн сүүлийн 6 жилийн байдлаар, Төв Ази, Зүүн Европт ДОХ-н вирусын халдвар 150 хувиар нэмэгдсэн бол Вьетнам Индонези зэрэг улсуудад ДОХ-н вирус тээгчдийн тоо 2 дахин нэмэгджээ. Харин манай урд хөрш БНХАУ-д өнөөдөр 700,000 хүн ДОХ-н вирустай гэсэн тоо гарсан байна. ХАрин одоо та бүхэндээ Дархлал Олдмол хомсдолын хам шинж өвчний түүхийг цаг тооны дарааллаар хүргэе. 1959 он. Эрдэмтэд хожим хүн төрөлхтний хүчин мөхөсдөх үхлийн аюулт ДОХ гэдэг өвчний анхны тохиолдлыг илрүүлжээ. 1978 он. АНУ, Швек, Африкийн Танзан, Гайтигийн ижил хүйстнүүдээс ДОХ-н шинж тэмдэг илэрсэн байна. 1980 онд АНУ-д энэ өвчнөөр нас барагсдын тоо 31 хүрлээ. Харин 1982 онд үхлийн аюулт энэ өвчинд албан ёсоор Дархлал олдмол хомсдолын хам шинж өвчин гэдэг нэр томъеог албан ёсоор өгсөн байна. Энэ онд АНУ-д ДОХ-оор халдаврлагсдын тоо 853 хүрсэн байна. Үүнээс яг нэг жилийн дараа буюу 1983 онд Францын Институт Пастеор хүррэлэнгийн эрдэмтэд ДОХ-н вирусыг илрүүллээ. Тэгээд Дөнгөж 1986 онд л , АНУ-н ерөнхийлөгч Рональд Реагон Конгресст хандаж хэлсэн үгэндээ, ДОХ гэдэг нэр томъеог албан ёсоор хэрэглэсэн байна. 1987 онд АНУ-н эрүүл мэндийн яамнаас ДОХ-н вирусын эсрэг 4 цаг тутам нэг удаа уудаг 100 мг капсултай Глаксо Велком гэдэг эмийг гаргасан байна. Энэ үед АНУ ал хэдийн ДОХ-оор халдварлсан гадаадын иргэд жуулчдад хилээ хаах шийдвэр гаргажээ. Харин манай улсын тухайд, ДОХ-н анхны тохиолдол 1992 онд илэрч байсан байна.

No comments:

Post a Comment