Wednesday, November 25, 2009
Болсон явдал
2007 онд болсон юм. Улаанбаатараас - Чойр явж байлаа. 280-д км газар замдаа нилээд ядраад машины арын суудал дээр нозоорон хэвтэж явсаар зүүд зүүдэлдэг юм байна. Одоо яг юу зүүдэлж байснаа сайн санадаггүй юм. Ямарч л байсан хүүхэд уйлаад л... тэр хүүхэд адуун сүрэгт дайруулж байна гэж зүүдэлсэн. Уг нь адуун сүрэг хүүхэд дайрдаггүй л билээ.... Нэгэн донсолгоонд би цочин сэртэл хүүхэд уйлаад л байлаа. Би өөрийгөө "нөгөө сэрүүн зүүд гээчийг нь зүүдэлж байна" гэж бодсон. Хажууд суусан хүмүүс бүгд л юу ч болоогүй юм шиг, зарим нь мөн л зүүрмэглэн явж байсан юм. Гэтэл жолооч ах юу ч байхгүй байхад машиныхаа
сигналыг бахируулан хэсэг явлаа. Хажуугаар зөрсөн машин мөн л сигналдан өнгөрхөд хүмүүс сэрцгээлээ. Хүүхэд уйлсаар л байв. Тэгэж байтал арын суудлын хүмүүс ч сэрцгээн яагаад унтуулахгүй орилуулаад байгаа юм бэ гээд л сэрцгээлээ. Нэг нь надаас сая яагаад сигналдсан бэ? гэлээ. Би ч мэдэхгүй л гэсэн. Ингээд би өөрийгөө зүүдлээгүй юм байна гэж бодлоо. Тэгээд тэр ахаас та хүүхэд уйлахыг сонсож байна уу гэтэл гайхаж чагнаж байснаа "Үгүй" гэлээ. Энэ үгийг сонсоод миний зүрх хүчтэй лугшиж эхэллээ. Тэр үед үнэхээр аймар байсан. Одоо бодхоор бие арзайдаг юм. Хүүхэд уйлсаар л /их зэврүүн нэг л зүйтэн уйлж байлаа. Хүүхэд уг нь шингэн хоолойтой байдаг даа/ ... Тэгэж байтал хажууд байсан нөгөө ах жолоочид хандан" Юу ч байхгүй байхад яагаад сигналдаад байгаа юм бэ?" гээд нойроо хармалсан янзтай асуухад жолооч удахгүй хэднээ гэсэн юм. Бас тэр намайг цочин сэрэх үеэс машин дөнгөж л 40-45 км цаг хурдтай явж байсан юм. Уг нь хурдны зам 60-дээш явдаг. Тэгээд яваад л байлаа. 4-5 минут яваад ашгүй хүүхэд уйлахаа болилоо. Тэгэж байтал ч жолооч ах нөгөө хэлнэ гэсэн юм аа хэлсэн юм. Яаг тэрхэн хэсэгт сүнстэй юм гэнэ. Сигналдаж явахгүй бол сүрэг адуу урдуур нь орж ирдэг гэж ярилаа. Энэ үгийг сонсоод түрүүн хажуугаар өнгөрсөн машин бас яагаад сигналдсаныг ойлголоо. Нээх аймар биш ч тэр үедээ ямар аймар байсан гэж санана. Одоо харин замд Налайх явах замд байдаг шиг эвдэрхий машин "хурд-үхэл" босгочихсон байна лээ. Одоо хүртэл тэрүүгээр сигналдаж өнгөрдөг юм шүү. Зах дээр очоод УБ-Чойр гэх таксины жолооч нар бүгд л батрах байх. Гэхдээ оройн цагаар гэдгийг анхаараарай. Би одоо болтол "яагаад ганцхан би сонссон юм болоо" гэж боддог. Магадгүй миний сүлд хийморь доройтсон байсан байх л даа. өө нээрээ нэмээд хэлхэд хамгийн их осол гардаг замд тооцогддог юм байна лээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment