Monday, December 7, 2009

“American Music Awards” 2009

Америкийн шоу бизнес тэр дундаа хєгжмийн салбрын оны шилдгийг тодруулдаг “American Music Awards” буюу Америкийн хєгжмийн наадам ням гаригийн vдэш Лос-Анжелес хотын Нокиа театрт болж єнгєрлєє. 37 дахь удаагийн Америкийн хєгжмийн наадам бvхэлдээ таалал тєгссєн “Попын хаан” Майкл Жэксон болон залуухан шаргал vст бvсгvй Тейлор Свифт нарын vдэш болж єнгєрсєн гэхэд хилсдэхгvй
.
Шагналын тухайд каунтри дуучин Тейлор Свифт таван номинацид тэргvvлсэн бол єнгєрсєн зун хорвоог орхин одсон нэрт дуучин Майкл Жэксоны уран бvтээл дєрвєн номинацийн эзэн болжээ. Тодруулбал, “Шилдэг эрэгтэй R&B дуучин”, “Шилдэг поп/рок эрэгтэй дуучин” болон “Шилдэг R&B цомог”, “Шилдэг поп/рок цомог” номинаци бvгд Жэксонд зориулагдсан байна. Майклын том ах болох Жермейн Жэксон тайзнаа гарч, тvvний дєрвєн шагналыг гардан авсан юм.

No comments:

Post a Comment