Санхүүжилтийг шийдсэнээр барилгын шатны ажлыг эхлүүлэх бөгөөд уурхай, баяжуулах баяжуулах үйлдвэр, цахилгаан станц буюу Хятадаас эрчим хүчний шугам барих, мөн уурхайг тасралтгүй ажилуулах бусад холбогдох шаардлагатай дэд бүтцийг байгуулна. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 6-12 сарын хугацаанд барилгын бэлтгэл ажил явагдаж 32-40 сар барилгын үндсэн ажил хийгдэнэ. Олборлолтыг 2013 оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд эхний ээлжинд ил уурхайг, дараа нь Хюгогийн ордод гүний уурхайг барьсны дараа гүний ордыг ашиглаж эхэлнэ.
Оюу толгой төсөлд дэлхийн уул уурхайн салбарт 60 жилийн түүхэн амжилттай Рио Тинтогийн арга барил, орчин үеийн технологийг ашиглана. Рио Тинто дэлхийн 40 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гүний уурхай байгуулах, блокчлон олборлох технологиороо дэлхийд туршлагатай.
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment