Хэдхэн хоногийн дараа, магадгүй маргааш та болзоонд очих болжээ. Түүнийг өөртөө татах, үгүйдээ л гэхэд таны тухай түүнийг байнга санаашран дурсахаар болгох хэрэгтэй. Үүний тулд:
- Бүсгүй та үлгэрт гардаг гүнж,том компанийн захирал, саятны хайртай гэргий, теле од эсвэл үнсгэлжин охины тухай юу ч хамаагүй унш
- Таалагддаг гэрэл зургуудаа харж байх. Энэ гэрэл зургууд ямар ч сэтгүүлийн хавтасыг чимэглэж чадах байсан гэдэгт итгэ
- Хамгийн аятайхан толийг сонгож авч зөвхөн тэр толиндоо л харж бай
- Эрүүл ахуйн дэглэмийг чанд баримтал. Үр дүн нь таны толинд тун удахгүй харагдах болно.
- Гоёлын дэлгүүрт очоод хамгийн гоё загваруудаас нь өмсч үз.
- Өөртөө цэцгийн гоёмсог баглаа бэлэглээрэй.
- Таны оронд Монро,Кдаудиа Шиффер болзоонд очиж байна гэж төсөөл.
- Таны бишрэлийг төрүүлж байсан гоёлын хувцсаа үзэгдэхүйц газар өлгө.
- Таны шохоорхолыг татдаг ч зүүж чаддаггүй байсан чимэг зүүлтээ зүү.
- Хувь заяаг тань эргүүлсэн болзооныхоо дараа найз бүсгүйдээ тэр тухай ярьж байна гэж төсөөл
- Усанд орохдоо ч, хувцасаа өмсөхдөө ч ертөнцийн хамгийн сайн сайхан юмыг хийж байгаа мэт удаан хий
- Хөгжилтэй дасгал хийхдээ өөрийгөө өндөр зэрэглэлийн гимнастигч бүсгүй гэдгээр төсөөл
- Тааламжгүй сэтгэл хөдөлөөс зайлсхий. Найзынхаа домог болсон гэр бүлийн зовлонгийн тухай яриаг түр ч болов тасал
- Дурсгалт үйл явдлуудыг санаж яв. Эрчүүдтэй танилцаж байсан хөгтэй хөгжилтэй явдлууд, үдэшлэг гээд л ганы ойр орчинд болж өнгөрсөн үйл явдлыг сана.
- Үнэтэй сайн гоо сайханы салонд ор
- Нүүр царайгаа будахдаа зоригтой туршлага хий. Эхлээд хувь заяаг эргүүлэгч эмэгтэйг, дараа нь сээтэгнүүр, хөгжилтэй бүсгүйг зур. Болзоондоо аль тохиромжтой нүүр царайг сонго.
- Эрүүл агаарт их алхаж, унаанд суухгүйг хичээ.
- Юу ч хийхгүй дэмий цаг нөгцөөхийг өөртөө хааяа ч гэсэн зөвшөөрч бай.
- Сайн унтаж амар. Таны нүд гэрэлтэж байх болно.
- 5-с доошгүй маягаар үсээ янзалж самнасны эцэст өөрт тохирохыг сонго.
- Шалтгаангүй байсан ч аль болох их инээ.
- Хүнд харуулахыг хүсээгүй ч гэсэн дур булаам дотуур хувцас авч өмсөөрэй,тэр хувцасаа өмсөөд өөрийөө сайхан гэдэгээ харж бай
- Болзоонд авч явах цүнх тань дээд зэргийн эмх цэгцтэй байх хэрэгтэй
- Сүүлийн 2 жилд хэрэглэж байсан бүх сүрчгээ сана. Шинэ юм гэдэг удаан мартагдсан хуучин зүйл байдаг
- Болзооны үеэр тохиолдож болох азгүй тохиолдолыг бодож бэлтгэлтэй бай. Даашинзны цахилгаан эвдрэх, хэтэвчээ мартах зэрэг
- Өөртөө олон янзын тодорхойлолт олж, өдөрт олон дахин давтан хэл
- Болзоондоо яаралгүй бэлд.Гэхдээ дуртай хөгжимөө хамгийн чанга дээр нь тавь. Хөгжмийнхөө аянд яагаад хоцорсон тухайгаа хэлэх гайхалтай шалтгаан бодож ол
- Хувцсаа өмсч дууссаны дараа гүйж,харайж янз бүрийн хөдөлгөөн хий. Таны сонгосон хувцас биеийг тань барьж,үрчийж, тайлагдаж ер нь саад болох ёсгүй.
- Гарахаасаа нэг минутын өмнө танд атаархдаг бүсгүй рүүгээ утасдаж,өөртэй нь ойрд уулзаж чадахгүй, галзуурсан дурлалтай учирсанаа хэлж болно
- Замдаа таарсан эрчүүдийн сонирхсон, цэгнэсэн, бишэрсэн ямарч харцыг зоригтой угт
- Сайн уу гэсэн үгний оронд огт өөр санаанд оромгүй үг сонсоно гэж бэлд
- Тэр үгийг сонсоод түүнийг байх ёстой үг юм шиг л хүлээж ав. Хамгийн гол үгс хэлэгдээгүй байна. Ялалт дөнгөж эхэлж байна.
No comments:
Post a Comment