Victoria Beckham саяхан Америкийн “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ойрын хугацаанд биш ч гэсэн дахин хүүхэдтэй болохыг хүсч буй тухайгаа дэлгэжээ.Сүүлийн үед загварын ертөнцөд хөл тавих болсон дуучин бүсгүй загварын ажилдаа гол анхаарлаа хандуулж завгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд дахин хүүхэдтэй болох боломжгүй гэсэн байна. Тэрбээр “Яг одоохондоо би жирэмсэн болох талаар бодсон зүйл алга л байна. Загварын ажилдаа
шургуу орсон болохоор ойрын хоёр жилдээ дахин хүүхэдтэй болохгүй байх. Надад цаг зав хомс байгаа” гэжээ. Victoria, David нар өнгөрсөн жил Лос-Анжелес хот руу нүүж, Беверли Хиллст таван унтлагын өрөөтэйөршлөн амьдардаг юм. Хэдийгээр Vicky B завгүй ажиллаж байгаа боловч хөлбөмбөгч нөхөртөө үргэлж цаг зав гаргаж байгаа гэнэ. “David бид хоёр үргэлж гадуур гарч, оройн хоол идэж, хоёулхнаа цагийг гайхалтай өнгөрүүлдэг. Одоо би түүнд анх учирч байснаасаа ч илүү хайртай болсон. Зарим хүмүүс биднийг аз жаргалтай гэр бүл гэдэгт эргэлздэг. Гэхдээ үнэн хэрэгтээ бид хамгийн жаргалтай хосууд гэжээ.
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment