Thursday, November 26, 2009

"Чөтгөрийн 13" тооны тухай баримтууд


Ёрын 13-ын тооны талаарх хамгийн сонирхолтой 10 баримт





13-ын тоо нь төгс төгөлдөр тоо болох 12-ын ард байдаг болохоороо хамгийн азгүй тоо болсон гэж үздэг. Жил бүр 12 сартай, одны орд 12 байдаг, Олимп 12 бурхантай, харин Есүс Христ 12 дагуултай гэх мэтчилэн дурдаад байвал дуусашгүй шүү дээ. Тиймээс орчлонт ертөнцийн төгс сайхан бvхэн 12-ын тоотой салшгүй холбоотой байдаг байна. Харин 13 тоо нь...







1. Их Британий усан цэргийн хүч нэгэн удаа “13-ны Баасан гараг” (Friday the 13th) гэдэг нэртэй усан онгоц үйлдвэрлэжээ. Ингээд энэхүү хөлөг онгоцоо 13-ны Баасан гарагт аялалд гаргасан байна. Харин тэрхүү онгоцыг ахиж харсан хүн нэгээхэн ч үгүй гэнэ.


2. Харин азгүй сансрын хөлөг “Apollo 13 нь 1970 оны 4-р сарын 11-ний өдөр, орон нутгийн цагаар 13 цаг 13 минутад хөөрсөн юм байна. Тvvнчлэн пуужин хөөрсөн өдрийн цифрvvдийг нэмээд үзэхэд (4+1+1+7+0 = 13) бас л 13 гэсэн тоо гарч байна. Мєн Apollo 13 хөлөг нь 4-р сарын 13-ны өдөр дэлбэрчээ. Гэхдээ тэр өдөр аз болж Баасан гараг биш байж. Тиймдээ ч хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэж ирж чадсан гэцгээдэг.












3. 13-ны Баасан гарагийн айдсийг параскаведекатрия фобия буюу фриггатрискаидека фобия гэж нэрлэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Түүнчлэн 13-ын тооноос сэрэмжлэх зөн билгийг трискайдекафобия гэдэг байна.






4. Ихэнх эмнэлгүүдэд 13 тоот өрөө гэж байдаггүй. Харин ихэнх барилгуудад 13-р давхар гэж үгүй.






5. АНУ-ын ерөнхийлєгч Франклин Рузвельт энэ тооноос ихэд эмээдэг байсан төдийгүй хэзээ ч 13-ны өдөр айлчлал хийдэггүй байснаас гадна 13 хүнтэй уулзалтыг хэрхэвч зохиодоггүй байсан гэнэ. Түүнчлэн Наполеон, Герберт Губер мэтийн суутнууд уг тооноос болгоомжилдог байжээ. 






6. Вудро Вильсон 13-ыг азынхаа тоо хэмээн ярих дуртай байжээ. Гэсэн ч амьдралынх нь замнал энэ үзлийг нь үгүйсгэх аж. Тэрээр 1918 оны 12-р сарын 13-ны өдөр Францад айлчилж, найрамдлын гэрээ хийхээр хөдөлжээ. Харин түүнийг АНУ-д эргэн ирэхэд конгресс түүний бүрдүүлсэн баримт бичигт гарын үсэг зvурахаас татгалзжээ. Харин Вильсон АНУ-д эв найрамдлын тохиролцоог дэмжих аян хийж байхдаа зүрхний шигдээсээр золтой л амиа алдчихаагүй байна.






7. Долларын тэмдэгтийн ар талд пирамидын 13 түвшинг, бүргэдийн толгой дээр нь 13 од, сарвуунд нь 13 сумыг дvрсэлсэн байдаг. 






8. Банк, гал тэрэг дээрэмддэг байснаараа алдартай аймшигт хэрцгий гэмт хэрэгтэн Бутч Кэсседи нь 1866 оны 4-р сарын 13-ны Баасан гарагт мэндэлсэн юм байна. Харин Фидель Кастро нь 1926 оны 8-р сарын 13-ны Баасан гарагт төржээ. 






9. Нэрт зохиолч Марк Твен нэгэн үдэшлэгийн 13-дахь зочноор уригдаж байжээ. Найз нь түүнийг явуулахыг хүсээгvй боловч алдарт зохиолч маань үдэшлэгт очжээ. Харин дараа нь: “Би тэгэхэд тунчиг их азгүйтсэн дээ. Тэр үдэшлэгийн хоол нь 12 хүнд л хүрэлцэхээр байсан”- гэж Твен хожим бичиж үлдээсэн байдаг.







10. Парисын мухар сүсэгтнvvд аливаа үдэшлэг, уулзалтад 13 хүн оролцох болвол 14-дэх зочныг хөлсөлж аваад ч болов заавал оролцуулдаг байна.


No comments:

Post a Comment