Хүн бүр л гэртээ амьтан тэжээдэг байх. Тэр нь хүнийг бодуул өөдөөс нь хэрэлдээд, өөрийх нь эрх ашигтай зөрчилдөөд, хэл ам татлаад, хэрэг төвөг тарьчих гээд, өөрийг нь хуурч энээ тэрээ болкуу гээд олон давуу талтай болохоор тэжээх дуртай байдаг биз. За тэгээд хүмүүс за энэ амьтныг тэжээнэ дээ гээл эрхээ эдэлж сонголттой тэжээдэг бол би гэж харалсан толгой сонголт байхгүй гарцаагүй байдлаас болж амьтан тэжээдэг болвоо хөөрхий.
Нэг шар нохой байдын өөрөө ирээл гэвтцэн хор өгөөд үхдэггүй, зодоод бэртдгэггүй, хөөгөөд явдаггүй гайтай амьтан. Одоо ч брагийн хоронд
хордохгүй брагийн өшиглөлтөнд бултаад сурчлаа доо. Би ихэвчлэн байдаггүй болохоор манай гэрт хаан шиг л дураараа байдаг амьтан. За бас хэдэн хулгана байна. Том Жээри гээд гадаадын кинон дээр л хулгана нь хөөрхөн байдаг болохоос манайд байдаг тэр хэдэн хулгана үнэн сэжгийн тарган гэж жигтэйхэн амьтад. За тэгээд тэдэнтэй эвцэлдэх нь холгүй шалны доор амьдардаг амьтан бол жоомнууд. Биер бага ч тоогоор их бөгөөд ярзагналдаж өгнөө. Аа тэгээд хамгийн олон мөртлөө хамгийн жижиг амьтад болох ялаа шумуулнууд байна. Биеэр бага нь их том нь цөөхөн. Эсрэгээрээ байсан бол ч манайх гэдэг айлыг нураагаад хаяна биз.Тэгсэн бүгд л миний идэж уусны үлдэгдэл, хогоор хооллоод байх шиг байгаан. Шар нохой түрүүлж очоод өнгөтэй өөдтэйг нь иднэ тэгээл биеийн том жижгийн дарааллаараа идээд байх шиг байгаан. Аа тэр бол шууд байгалын хууль яваад байшд хүчтэй нь хүчгүйгээ гэсэн аан. Ялаа шумуулнууд хамгийн амт шимгүйг идсээр байгаад уурладагсануу, эсүүл амт шимттэйг иддэг энэ шар нохойг өөрийг нь идэе гэж боддогсонуу ямартай ч тэр шар нохойг байнга эргүүлдэж шаваастай. Шар нохой ч юу ч болоогүйм шиг хааяа хав хав гээл амаараа ганц нэгийг цааш нь харуулаад өөрөөсөө үргээчихнэ. Их л тайван амгалан амьтан шүү дээ.
Би балиар заваан суудаг болохоор хоол унд элбэгтэй гэж бодсон болтой сүүлийн үед гадны эрвээхэй, хорхой гээд амьтад олноор орж ирдэг болцон. Би ч шууд цацдаг, цохьдог элдэв хор аваад гинооцээт хийгээд бүгдийг нь тонилгохынсон гэж боддын. Одоо цохиураар алжаагаа яаг ид ажлаа хийгээд 2 гурваараа давхралдаж байхад нь алвал их бүтээмж өндөртэй байгаан. Бас элдэв махны өөдөс асгаад бөөнөөрөө шавангуут нь алчиж байгаан. Одоо бол бүүр сурцан яаг сайхан нисэж явхад нь хүртэл алчиж байшд. Энэ их том авяас шүү. Намайг бодуул сайхан гэр оронтой найзууд маань тэгдийн чи нэг сайхан гэрээ цэвэрлээд аягаа угаагаад хогоо асгаад байвал наад амьтад чинь ингэж зах хязгааргүй ярзагналдаад өргөж авч явчих гээд байдгаа болино доо гээл. Би харин тэгдиймуу гэхээр блог бичих, ажилаа хийх, пиавааа уух, авгай хүүхнээ эргүүлэх гээд зав гаркуумаа. Сайхан цэвэрхэн амьдарч үзхийсэн. За тэгээд амьтадыг хамгаалах нийгэмлэгийн туучийнууд орж ирчээд яргачин энээ тэрээ гээд харааж загнаад байх вий дээ.
Амьтадаасаа салах нэг арга нь ямар ч амьтан сэжиглэхээр балиар амьдрах гэж байна шүү бас.
No comments:
Post a Comment