Thursday, November 26, 2009

Саран дээрх гэрэл


Дэлхийн өртөнц дээр тайлагдашгүй олон сонин зүйл тохиолддог ч тэдгээрийг тайлбарлаж чадаагүй бол гайхамшиг хэмээн нэрлэдэг билээ. Тэгвэл 1787 онд сартай холбоотой нэгэн түүх тэмдэглэгдсэн аж. Тухайн оны дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Их Британийн одон орон судлаач Сир Виллиам Хершель сарны гадаргуу дээр
гурван газар нууцлаг гэрлүүд гарахыг одон орны дуран авайгаар анх олж хараад ихэд гайхсан бөгөөд түүнийгээ сарны гадаргуу дахь галт уулын дэлбэрэлтийн улмаас үүдсэн хэмээн тэмдэглэжээ. 1790 онд Хершель бүр 150 тийм гэрлийг олж харсан ба дугуй хэлбэртэй, хурц гэрэлтсэн жижиг улаан цэгүүд харагдсан хэмээн бичсэн байдаг аж. Хэдийгээр Хершель нь тухайн үедээ ихэд нэрд гарсан эрдэмтэн байсан боловч дээрх гэрлүүдийн гарап үүслийг саран дээрх галт уултай холбон тайлбарлахыг оролдсон онол нь шинэлэг зүйл болж чадсангүй. Учир нь Америкийн шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд бичснээр “Cap хэмээх манай дэлхийн энэхүү дагуулын хэмжээ хэтэрхий жижиг тул түүний доторх хайлмаг чулуулаг нь энэ урт хугацааны дотор сансрын хүйтэнд хэзээний хөрч царцсан байх учраас түүн дээр галт уул дэлбэрэх нь боломжгүй зүйл юм.
Харин Хершель болон бусад эрдэмтдийн саран дээрх ристахусын тогооны орчимд ажигласан гэрлүүд гэгч нь зөвхөн дэлхийгээс харахад, нарны гэрэл ямар нэгэн зуйлд ойж харагдсаны илрэл байж болох юм” хэмээжээ. 1965 онд одон орон судлаач Зденек Копал сарны гадаргуу дээрх Аристахусын тогооны
орчим болон бусад газруудад гэрэл гарсан тухай нийт 16 баримт цуглуулан харанхуй хэсэг дээрх гэрэлт цэгүүдийг харж болохоор гарсан гэрэл зургуудыг авч чадсан байна. Тэрбээр энэхүү үзэгдлийг өмнөхөн нь тохиолдсон нарны идэвхжилттэй холбоотой. Тэндээс цацагдсан жижиг хэсгүүд сарны харанхуй хэсэгт гэрэлтэн харагддаг гэсэн онол дэвшүүлжээ. Гэвч сарны гадаргуу дахь нарыы гэрэл туссан хэсэг дээр мөн дээрх гэрлийн цэгүүдийг олж нээснээр энэхүү онол хүчингүй болсон байна. Одоогоор энэхүү феномен үзэгдлийн цаад учрыг хараахан тайлж чадаагүй
байгаа юм. Харин 1788 онд Германы одон орон судлаач Ёоханн Хиронимус Шротер нэгэн үзэгдлийг нээж тэмдэглэсэн нь дээрх тайлбаруудын алинтай нь ч таарахгүй байгаа юм. Тэрбээр тэмдэглэлдээ “Нэгэн хурц гэрлийгсарны гадаргуу дээр олж харлаа. Түүний гэрлийн хэмжээ нь оддын хэмжигдэхүүний тавдугаар гэрэлтэлттэй адил байсан юм. Тэрхүү гэрэл таван минутын турш сарны Альпын нурууны зүүн хэсэгт гэрэлтэж байгаад алга болсон билээ” гэжээ. Шротер ажиглалтаа цааш үргэлжлүүлэн өөр гэрэл гарсан газрыг нарны гэрэлд гарч ирэхийг хүлээсээр дөнгөж гэрэлд гарч ирэхэд нь харвал гэрэл гарсан тэр газарт нь нэгэн хар саарал дугуй толбо үлдсэн байжээ.

No comments:

Post a Comment