Thursday, November 26, 2009
Яаж гэр бүлээ авч үлдэх вэ?
Намайг хуурч байсныг нь мэдсэний дараа хардалт, гомдлоо яах вэ гэсэн асуулт тулгардаг. Тэгвэл сэтгэл судлаачид өөрийнхөө зүрхийг чагна гэдэг юм. Хэрэв та ханьдаа хайртай, тэр танд үнэ цэнэтэй хүн мөн болоод хуурч байгааг нь мэдэх тэр мөч хүртэл танай гэр бүлийн амьдрал аз жаргалтай байсан бол ганц л гарц бий. Энэ бол бүхнийг март, бүгдийг өршөө. Тэгээд гадны харилцаанаас эхнэр нөхрөө, гэр бүлээ хамгаалахын тулд дараах зөвлөгөөг дагаарай.
Хань ижлийнхээ хамгийн гол итгэдэг хүн нь бай. Та гэр бүлийн, алба ажил ба амин хувийн нууцаа өөр хүмүүстэй хуваалцаж огт болохгүй. Таны хамаг нууцаа өдөр бүр ярьдаг ганц хүн хань чинь л байх ёстой. Түүнээс ч бас үүнийг шаардах хэрэгтэй. Энэ нь та хоёрын зорилгыг нэгтгэж, улам ойртуулж байдаг. Гэр бүлийн асуудлуудаар чөлөөт цагаа дүүргэж огт болохгүй. Хүүхэд болоод ахуйн асуудал тасралтгүй тойрон эргэлддэг амьдрал гэр бүлээс гадуурх харилцаагдагуулах нь элбэг. Танд хэн нэгэн таалагддаг байлаа гээд түүнд очиж наалдах,хамаг юмаа ярих,ойртож нөхөрлөх хэрэггүй. Та хоёрт итгэдэг ойр дотны хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж байгаарай. Хэрэв ханьдаа ярьж болохооргүй асуудал үүсвэл энэ хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тэд таныг байнга дэмжиж туслах болно. Эцэст нь хэлэхэд халуундулаан, дотно уур амьсгалыг бүрдүүлж, бие биенээ сайн ойлгодог гэр бүл аз жаргалтай бат бөх байдаг юм шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment