Thursday, November 26, 2009
Эвдэгдэшгүй нууцлал
Европын эрдэмтэд эвдэгдэшгүй нууцлал бүхий дамжуулах сувгийг туршлаа. Квант криптограф нь Гейзэнбэргийн тодорхойгүйн зарчим дээр тулгуурладаг учраас уламжлалт арга шиг дамжуулах сувгаар явах мэдээллийг заавал ямар нэг задлахад хэцүү алгоритмаар кодлож явуулах шаардлагагүй байдаг.
Өөрөөр хэлбэл квант мэдээллийг тухайн мэдээлэлд өөрчлөлт оруулалгүйгээр хөндлөнгөөс ажиглах боломжгүй байдаг учраас квант мэдээлэл эсвэл ямар ч алдагдалгүй дамжуулагдана, эсвэл алдаатай болж хувирна гэсэн үг. Ингэхээр хөндлөнгөөс ажиглагч байлаа гэхэд мэдэгдэхгүйгээр мэдээлэлд хандах боломжгүй. Тухайн туршилтаар 200 км орчим стандарт шилэн кабэлиар хэдэн мянган гэрлийн фотоныг дамжуулан, түүгээрээ encryption key -гээ дамжуулж чадсан байна. Квант криптографын санаа анх 20 -иод жилийн өмнө бий болсон бөгөөд амьдралд хэрэгжиж байгаа нь энэ юм.
Мэдээлэл, системийн хамгаалалын асуудал хурцаар тавигдах болсон энэ туршилт нь шийдэлийг нь бараг олчихож байна гэж үзэж болох юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment