Wednesday, October 21, 2009
Өгөөдэй хаан таалал төгсчээ
Өгөөдэй хаан (1186-1241) нь Чингис хааны хөвгүүн, Монголын Эзэнт Гүрний хоёрдугаар Их Хаан байв. Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 насандаа эцгээ даган төр улсыг байгуулах үйлсэд оролцсон юм. Өгөөдэй хаан засгийн хэлбэр төрхийг боловсронгуй болгож Чингис хааны зарлиг есоор баригдаж эхэлсэн Хархорум хотыг барьж дуусгаад Монголын эзэнт гүрний нийслэл болгосон. Монголын түүх соёлын үнэт өв Монголын нууц товчоог Өгөөдэй хааны ордонд түүний сэрvvн тунгалаг ахуйд бичжээ. Өгөөдэй хаан 1241 оны цагаагчин үхэр жил 56 насандаа таалал төгсчээ.
Шошго:
Х.Оюунчимэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment