Их монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ.
Их гүрний өнцөг булан бүрт өртөө улаа байгуулж худалдаачид, элч нарын аюулгүй байдлыг хангасан байна. Эдгээр өртөө улаагаар дамжуулан худалдаачид Хятадаас Ойрх дорнод, Европ хүртэл саадгүй аялдаг байв. Чингис хаан төрийн тамгыг хэрэглэх болж, монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг эхлүүлж, мөн хуулчид, багш нар, уран бүтээлчдийг татвараас чөлөөлсөн байна
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment