Wednesday, October 21, 2009

Япон орны гарал үүсэл

Японы тухай аливаа нэгэн судар бичигт тодорхой тэмдэглэн үлдээсэн зүйл байхгүй боловч Хятадын Хан династийн үеийн сударт МЭ 57 онд "Ямато" хэмээх хатан хаан Химико нь 30 гаруй улсыг захиран суудаг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Японыг эрт цагт солонгос хятадууд "ВА" улс хэмээн нэрлэдэг байжээ.Харин япончууд өөрсдийгөө"Ямато" улс гэж нэрлэдэг байж.МЭ 7-р зуунд хятадын элч "ВА гэдэг чинэ өөр улс байна,миний очсон улс нар ургах зүгт байдаг Наран улс байна" гэж хэлснээс үүдэн Ниппон-Япон гэдэг ханзаар нэрлэгдэх болсон хэмээн Хятадын түүхийн судруудад тэмдэглэгдэн үлджээ.Япон нь зүүн өмнөд Азиас далай гатлан ирсэн хүмүүс,Солонгосын хойгоос ирсэн хүмүүс, Айнү үндэстэн зэрэг олон янзын үндэс язгуураас бүрдэх ажээ.

No comments:

Post a Comment