Музей нь тухайн орны түүх соёлын өв, дурсгалт зүйлсийг олонд ил тодоор харуулан мэдүүлж таниулагч билээ. Манай улсын анхны музей 1924 онд үндэсний музей нэртэйгээр тухайн үеийн ардын гэгээрүүлэх яам гэгдэж байсан байшингийн залгаа таглагар дээвэртэй төвд дуганы загвартай дүнзэн байшинд б
айрлаж байжээ. Энэ нь одоогийн Улаанбаатар зочид буудлын баруун жигүүрийн хавьцаа газар юм.
Музей анх байгуулагдсан сар өдөр тодорхойгүй боловч мөн оны 12 сарын 25-ны өдөр музей анх байгуулагдсан өдөр гэж 1964 онд болсон МАХН-ын төв хорооны 351-р тогтоол ёсоор баталсан. Музейн үзмэр сан хөмрөг өдрөөс өдөрт нэмэгдсээр геологи ашигт малтмал, ургамлын дээжээс гадна, ан амьтадын хиймэлүүдтэй болж мөн түүх угсаатны зүйн олон арван үзмэр нэмэгдсээр хуучин байрандаа багтахгүй болсны улмаас 1926 онд ЗГ-ын 4 сарын 12-ны өдрийн тогтоолоор улсын музейг богд хааны өвлийн ордонд байгуулах шийдвэрийг гаргаж байжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment