Энэ нь тэнгэрийн өнгө юм. Эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас Монгол орны тэнгэр манан будан багатай, байнга цэлмэг, хөх өнгөтэй байдаг.
Иймээс хамгийн эрхэм бүхнээ хөх өнгөтэй холбодог юм. Жишээ нь : эдийн дээд хадаг нь цэнхэр, энх төрийн туг нь цэнхэр билээ. Нарт хорвоод хүмүүн
болж монгол эхээс төрсөн хүүхэд бүхэн бөгсөн дээрээ хөх мэнгэтэй байдаг. Иймээс ч Монголчууд өөрсдийгөө Хөх монгол гэж нэрлэн хөх тугаа мандуулж явсан байж болох юм.
Түүнээс гадна мод ургамал, байгаль ногоон өнгөтэй байдаг боловч Дорно дахины болон Монголын цаг тооны бичигт ногоон өнгийг хөх гэж нэрлэж иржээ. Иймээс мод , гал, шороо, төмөр, ус гэсэн таван махбодыг өнгөөр харьцуулахдаа хөх, хөхөгчин гэж хөх өнгөөр мод ургамлыг дүрслэн сар жилийг тодруулан хэлдэг учиртай бөгөөд хөх өнгийг арга өнгө гэдэг. Хөгжмийн аяыг бас таван хөг эгшигт хуваан өнгөөр тодотгодогийн хөх өнгөт эгшиг нь үргэлжийн үржил хөгжил, урт удаан наслах, залуу байхын бэлэгдлийг илэрхийлдэг байна.
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment