Морин уралдаан бол монголчуудын дунд үлэмж дэлгэрсэн тэмцээн юм. Монгол адуу бол холч хурдан агт тул хурдан морь эрдэнэ мэт эрхэмлэгддэг болсон аж.
Морин уралдаан нь хожимдоо ихэд боловсорч, тусгай дүрэм журамтай болж, морь таних мэргэжил ч гүнзгийрсэн байна. Тухайлбал: морь
шинжих эрдэм боловсорч, морины шинжийн судар хүртэл бий болжээ. Сайн морь хурдан хүлгийн шинжийг мэдэх, морь уяж сойх арга, мэдлэгийг бүрдүүлэн морь уралдуулах наадмын өвөрмөц ёсыг бий болгожээ.
Морьдын дотроос аль хурданыг нь сонгож, олон хоногийн өмнө сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд, нас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулна. Морьдыг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэж насаар ялгана. Тэднийг 6-13 насны хүүхэд, биеийн хөдөлгөөнд саад болохгүй, халууцахгүй, биедээ тохирсон хувцастайгаар унаж уралдана.
Хурдан гарах, барианд ирэх үед «Түмний эх» дууг дуулдаг. Түрүүлсэн моринд «түмний эх», хамгийн сүүлд ирсэнд «бүрэн жаргал» цол өгч, морьдыг билэгтэй сайхан үгээр магтан шүлэглэж цоллодог. Уралдсан морьдыг тоогоор зааглан барианд оруулж бай шагнал өгдөг. Тасалбар болсон морийг мандал морь буюу тасалгаанд ирсэн морь гэж нэрлэн тусгайлан шагнадаг. Мөн баяр наадмыг хөгжөөн наргиантай болгоход зориулан уралдаанд хоцорсон даагыг «Баян ходоод» гэж нэрлэн түрүүлсэн дааганы хамт унасан хүүхэдтэй нь наадмын дэвжээн дээр гарган түрүүлсэнтэй адил бай шагнал өгнө
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment