Сур харваа нь харвах, намнах үйлээс балар эрт цаг, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн бөгөөд анх үедээ хавчаахай нум хийдэг байв. Хүннүгийн үеэс нум сум хийх үйл нарийсч балар цагийн хавчаахай нумыг сайжруулж ирсэн. Тэр цагийн хүмүүс харвахдаа ч гарамгай ба нум сум харвах ёслол үйлддэг байсан гэж сурвалж бичигт олонтаа тэмдэглэгджээ.
Он цагийн явцад ёслол заншил нь нэлээд дэвшиж
, хэлбэр нь баяжиж, дүрэм журам нь улам боловсронгуй болж эрын гурван наадмын нэг болтлоо хөгжжээ. Сурыг цуваагаар харвах, багийн нийллэг, холч харваа зэрэг харвааны олон төрөл байдаг ба сурыг харвахдаа хол ойрын зайн мэргийг голчилно.
Монгол харвааны үе гэж сонин заншил байдаг ажээ. Мэргэ, шил, ноё, баатар, далд, шувтрага мэргэ зэрэг олон үе бий. Үе болгонд дөрвөн харваач оролцоно. Жишээ нь: Мэргэ үед алдар цуутай харваачид, далд үед амжилт нь харьж яваа, шувтрага мэргэ үед удахгүй толгой дээр цахиур хагалах ирээдүйн аваргуудыг сонгож харвуулдаг гэнэ. Үнэхээр ч шувтрага мэргэ үеэс шинэ аваргууд төрдөг ажээ.
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment