Бөхийн барилдаан нь Монгол угсаатны дотор цэрвүү барилдах, хөлөөр ташиж барилдах, зууралдан ноололдох зэрэг хэдэн янз бөгөөд эхнийх нь халхад түгээмэл, хоёр дахь нь өвөр монголд, гуравдахь нь буриад, дөрвөд ястны дотор дэлгэрсэн аж. Эдгээрийн аль шилдэг бүхний нь найруулан авсан монгол үндэсний
нийтлэг барилдаан нь халх барилдаанд тулгуурлан төлөвшсөн орчин үеийн монгол барилдаан болно.
Бөх барилдааны барилдах журам, мэх, ёс заншил нь их л нарийн бөгөөд барилдагчийн бяр самбаа ухааныг шалгах онцгой үйл, уран мэхийг эрхэмлэдэг урлаг юм.
Монгол үндэсний бөх нь бөх бат, үзэсгэлэн төгөлдөр тусгай өмсгөлтэй байна. Жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал.
Монгол үндэсний заншлаар бөхийн зөвлөгч болох засуулч бөхдөө зөвлөгөө өгөхөөс гадна 3, 5, 7-гийн даваанд бөхөө цоллодог. Бөх цоллох гэдэг нь тэр бөхийн алдар цолыг уран сайхнаар дуудан хийморийг нь сэргээх нарийн үйл юм. Бөхчүүдийг амжилтаар нь улс, аймгийн шилдэг бөхийн цолыг олгодог: 1.Начин 2.Харцага 3. Заан 4. Гарьд 5. Арслан 6. Аварга
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment