-Долоо хоногт нэг удаа хөлөндөө усан засал хийж занш.
-Усанд хөлөөрөө сэлбүүрд. Ингэх нь булчин болон судсанд сайн.
-Усан засал хийсний дараа хөлөө чидун тос /оливийн/ эсвэл зориулалтын тосоор тосол. Хөлөө тослохдоо хурууны завсрыг мартуузай
. Бүрэн хатмагц хуруунуудын завсар тальк, пудр тавих нь сайн.
-Хумсны орчим байгаа арьсыг авч болохгүй. Хумсыг хэт гүн авсны хэрэггүй.
Сануулахад, чихрийн шижин өвчтэй хүмүүст хөлний янз бүрийн процедур таарахгүй, харшилдагийг анхаараарай. Их явах, удаан зогсох ажил гарвал пүүз, шаахай зэрэг хөлд эвтэйхэн намхан гутлыг сонгоорой. Хөлөө тогтмол арчилдаггүй эмэгтэйгээс эвгүй үнэр гарах боломжтой шүү.
-Оймс, трико, дотуур хувцсыг өдөр бүр угааж, сольж байх шаардлагатай.
-Өдөрт хоёр удаа цайны хандаар хөлөндөө засал хий. Энэ нь хөлөрхөг хөлөнд тустай. Цайны өтгөн хандыг саванд хийгээд 20 минутын туршид хөлөө дүр.
-Хэрэв энэ арга тус болохгүй байвал долоо хоногт 3-4 удаа хагас аяга уксус /цагаан цуу/ хийсэн усанд /бүлээн/ хөлөө дүр. Үнэр, хөлс бүрмөсөн арилна.
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment