Saturday, December 5, 2009

Хамгийн Анхны монгол кино

XX зууны гайхамшиг хэмээн нэрлэдэг кино урлагийн эх суурь манай оронд 1935 онд тавигджээ. Монгол кино үйлдвэр анх майн нэгний 47 жилийн ойг 1936 онд Улаанбаатар хотод тэмдэглэсэн тухай нэг бүлэг баримтат кино хийж уран бүтээлийнхээ түүхийн хуудсыг нээжээ. Монголын кино урлаг гал голомтоо дөнгөж асааж байсан тэр жил Ленинградын кино студийн найруулагч И. Трауберг тэргүүтэй киноны хэсэг ирж "Монгол хүү" гэдэг уран сайхны кино хийжээ. Энэ бол манай анхны уран сайхны кино юм.

No comments:

Post a Comment