Манай оронд үндэс суурь нь тавигдсан орчин үеийн аялал жуулчлалын хөгжил 1990-д оноос улам эрчимтэй хөгжих болсон. Учир нь улс төрийн уур амьсгал өөрчлөгдөж эдийн засаг нийгмийн харилцаанд гүнзгий өөрчлөлт гарч олон улсын тавцанд Монгол улсын нэр хүнд өсч нээлттэй бодлого үйлчлэх болсон. Үүнтэй
холбоотойгоор гадаадын улс орнууд манай орныг улам ихээр сонирхож манай орны аялал жуулчлалаас олох орлого 4-5 сая $ хүрч экспортын 5%-г эзлэх болжээ.
Монгол оронд аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцийг байгалийн, ба түүх соёлын гэж 2 хуваан авч үзэж болно. Орчин үед манай улсад байгалийн аялал жуулчлал зонхилж байгаа нь, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж байгаа унаган байгаль, цэвэр агаар, тунагалаг ус, үзэсгэлэнтэй өвөрмөц газруудтай холбоотой. Түүх соёлын аялал жуулчлалын ихээхэн нөөцтэй боловч аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох үйл ажиллагаа харьцангуй хоцрогдож байна
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment