Friday, November 27, 2009

Үс сайхан бол зүс хөөрхөн

1. Үсээ угаахын өмнө заавал самнаж, ширэлдээг нь гаргах хэрэгтэй гэнэ. Чухамдаа энэ нь үсийг гэмтэж, тасархаас сэргийлэхийн дээр үсний өөрийнх нь тосыг үсний бүх хэсэгт тараан янз бүрийн шампунь болон шингэн савангийн хурц химийн бодисоос давхар хамгаалж өгдөг байна.
2. Угаах усны хэм маш чухал. Халуун усаар угаах нь тийм ч сайн хэрэг биш. Учир нь хэт халуун ус нь үсийг илүү хуурайшуулна. Түүнчлэн бидний хэлж заншсанаар түүхий усаар үсээ угаах нь муу. Тиймд аль болох ус цэвэршүүлэгчээр шүүсэн ус хэрэглэж байхыг зөвлөж байна.
3. Хэрэглэх шампунь болон ангижруулагч чинь хамгийн гол нь таны үсний онцлогт тохирсон байх шаардлагатай. Учир нь үүнийг тодорхойлоогүй хамаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс үс хагтах, үс унах, хуурайших загатнах зэрэг сөрөг нөлөөллүүд үүсдэг байна.
4. Үс угаах үед үс маш эмзэг хэврэг байдалтай байдаг учраас чангаар үрж, дарж, майжихгүй аль болох зөөлөн, тэгээд бага зэрэг иллэг хийх маягаар угаах хэрэгтэй юм.
5. Хэрвээ үсээ угаасны дараа таны үс нэг л биш санагдаж, эрүүл биш, тослогдсон мэт харагдвал шампуниа солиод үзээрэй.
6. Эцэст нь үсээ угаасныхаа дараа яаран самнах гээд хэрэггүй. Жаахан хатаасныхаа дараа самнаарай. Мөн самандаа бага хэмжээний үсний тос эсвэл ангижруулагч цацаж байгаад самах хэрэгтэй.

Үс хагтаад байвал дараах уламжлалт аргыг санаарай
Сонгины хальсаар ханд хийх 25 гр сонгины хальсан дээр 0.5 литр буцалсан ус хийж 15 минут байлгана. Бий болсон хандаар толгойгоо угаах эсвэл долоо хоногт хоёр удаа толгойн арьсанд түрхэнэ. Халгайн ханд 3-5 хоолны халбага нунтагласан халгайн дээр аяга буцалсан ус хийгээд 10 минут байлгана. Дараа нь шүүж аваад хөргөнө. Уг ханданд хөвөн дүрээд толгойн арьсанд өдөр бүр түрхээрэй. Аяга орчим үхрийн ясны чөмгийг багахан усанд буцалгана. Бий болсон шингэнд цайны халбага спирт хийгээд бүгдийг толгойдоо турхэнэ. Толгойгоо битүү боож өнжсөний оглөө нь үс толгойгоо савандаж угаана. Энэ эмчилгээг гурван удаа хийхэд үсний хаг бүрэн арилна. Хэрэв энэ бүх арга нь танд хүндрэлтэй санагдаж байгаа бол Head Shouldersj шампунийг сонгоорой. Уг шанпунь нь жирийн угаагч бодисоос гадна цайрын наирлагатай мөөгөнцөрийн эсрэг идэвхтэй үйлчлэл бүхий комплекс агуулдаг. Чухам энэ найрлага нь толгойн эд эсийн хуваагдах явцыг саармагжуулж, хаг арилгана. Эмийн найрлагаас гадна ийм шампунь чийгшүүлэх, тэжээл өгөх зэрэг үсний гоо сайхны асуудлыг давхар шийддэг. Бүх төрлийн үсэнд тохиромжтой шампунийг хоёр удаа түрхэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Эхний удаа үсний хир, тослогийг авч, давтан хэрэглэхэд тусгай бодис үйлчилж эхэлдэг.

Үс арчилах нь зөв угаахаас эхэлдэг

Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.
Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.
Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.
Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.
Үсээ зөв арчилах гэдэг нь юу гэсэн үг вэ?
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөр хэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лак зэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог.
Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.
Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.
Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог / самнагддаг гэдэг. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.

Тагнуулч шувуухай

tagnuulch-shuvuuxaiАerovironment компани Америкийн армитай нисдэг бичил биет үйлдвэрлэх гэрээ байгуулахаар болжээ. Nano Air Vehicle гэж урьдчилсан байдлаар нэрлээд буй энэхүү төхөөрөмж нь шувуу мэт далавчаа дэвэн нисэх чадвартай бөгөөд дуу авиа багатай, 10 грамм жинтэй, 7.5см –ын урттайн дээр 10м/сек хурдтайгаар нисэх чадвартай гэнэ.

2009 оны дэлхийн шилдэг 10- н механик хэрэглэл

№10. Twist буюу холигч
Маш ухаалаг авсаархан цэнэглэх боломжтой espresso холигч. Уг холигч нь 129,000 долларын үнэтэй юм байна.
kt_technology_best_10
№9. Samsung HMX-R10 HD дүрс бичлэгийн аппарат
Энэ жижиг механик хэрэглэл нь хамгийн сүүлийн үеийн HD дүрс бичлэгийн аппарат. Маш өвөрмөц алдартай SAMSUNG хэв маяг. Хүчин чадал нь 5x zoom 1080p resolution мөн has a 2.7” LCD touchscreen тэй 500,00 доллараар худалдагдаж байгаа юм байна.
kt_technology_best_09
№8. Onkyo Bluetooth iPod Headphones
Энэхүү Headphone нь маш сайн чанарын таны стандартад нийцэхүйц iPod юм . Дамжуулах цаг 50Hz-аас 20Hz мөн дээд зэргийн тодорхой юм байна.Цэнэг нь 8 цагийн турш ажиллах боломжтой энэхүү iPod нь 270,00 ам долларын үнэтэй юм байна.
kt_technology_best_08
№7. Jawbone PRIME
Jawbone PRIME энэ үг нь монгол хэл дээр гол эрүүний яс гэж орчуулагддаг ба авиа дууны систем нь дээд зэргийнх юм байна. Aliph-ын шинээр нэвтрүүлж буй энэхүү чихэвч нь 130,00 долларын үнэтэй юм байна.

kt_technology_best_07
№6. Livio Radio
Гаднах үзэмж нь радио хэлбэрийн боловч website-аас хязгааргүй дуу сонсох боломжтой юм байна мөн таны байрлалаас үл хамааран internet орох боломжтой гэнэ шүү, Livio Radio танд маш хялбар хэрэглэх боломж мөн 11,000 site-таар зорчиж хүссэн дуугаа өөрийнхөөрөө өөрчлөх боломж олгож байна.Энэхүү механик хэрэглэлийг 150,00 доллараар худалдаанд гаргажээ.
kt_technology_best_06
№5. Dell Latitude E6400 XFR
Энэ нөүтбүк буюу зөөврийн компьютер нь пуужингийн хуягаар хамгаалагдсан Энэхүү компьютерийн бүтээгч нь ямар ч нөхцөлд , тамд ч гэсэн эвдэршгүй ган бат хэмээн тодорхойлсон байна зөөврийн компьютерийн үнэ нь 4,300,00 доллар.
kt_technology_best_05
№4. HTC S743
Энэхүү гар утас нь QWERTY товчлууртай бөгөөд маш нарийн загвартай . HTC S743 нь Bluetooth-тэй GPS ба 3G тохиргоотой. Утасны үнэ нь 490,00 ам доллар.
kt_technology_best_04
№3. Omega 2009 Ploprof Diver's Watch
7,700 долларын цаг нь мэргэжлийн хүнд зориулсан хамгийн сүүлийн үеийн шинэ загвартай ба ус нэвтрүүлдэггүй.

kt_technology_best_03
№2. Nikon D5000
2.7” LCD touchscreen-тэй ба 11-point autofocus мөн 3D tracking . 12.3MP-тэй энэхүү зургийн аппарат нь 850,00 долларын үнэтэй.
kt_technology_best_02
№1. BeoVision 9
50” плазм HDTV-тэй. Bang & Olufsen шинэ үеийн оюун ухааны шинэчлэл гэсэн ба 19,000,00 долларын үнэтэйгээр 2009 оны дэлхийн жижиг механик хэрэглэлийн нэгт бичигджээ.
kt_technology_best_01kt_technology_best_01_01
Ингээд 1-рт орсон бүтээгдэхүүний талаар дахиад хэдэн үг нэмж хэлье. Тэр яагаад ийм өндөрт залрах болов оо.

Bang & Olufsen нь хамгийн шилдэг дуу ба видео дүрсийн чанарыг нэг дор нэгтгэхийг оролдсон ба оролдлого ч тун амжилттай болж энэхүү бүтээгдэхүүн гарчээ. Үндсэндээ BeoVision 9 бол хамгийн орчин үеийн high-tech бүтээгдэхүүн болоод байна.

Хамгийн шилдэг гүйцэтгэлийг харуулахын тулд энэхүү гэрийн театр маань олон зүйлээр тоноглогджээ. Үүнд хатуу диск, интернэт радио, бичлэг хийх, фото альбом, вэб медиа болон ганц даралтаар бүгдийг удирдаж чадах супер удирдлага зэргийг нэрлэж болно.

Таны гэрт шилдэг үзүүлэлт бүхий видео орчин бий болно. Тэрээр surround дууны төв болох бөгөөд өрөөнийхөө голд тавьсан байхад гайхалтай кино театрын орчинд орно.
  • 50 инчийн плазма дэлгэцтэй тул видео дүрс хамгийн шилдэг байдлаар гарна. Ямар ч сарнилт байхгүй.
  • Acoustic Lens Technology бүхий төв спикерийн системтэй, Энэхүү ленз технологи нь өрөөний 2 тал руу дуу цацах бөгөөд тэр нь сарниж явсаар таны чихэнд хүрэхдээ эргэн тойрноос сонсогдож байгаа мэт болно. ГАЙХАЛТАЙ технологи!
  • BeoVision 9-д ямар ч дундын төхөөрөмжгүйгээр 10 ширхэг BeoLab-ийн спикер залгаж болно. Бас 2 ширхэг subwoofer залгах боломжтой гээд бод доо. Таны өрөө тэр чигтээ супер концертын танхим болох ажээ. Ийм нүргээн дунд ямар хүний сэтгэл хөдлөхгүй байх билээ дээ.
  • 250GB-ийн хатуу дисктэй бөгөөд төрөл бүрийн бичлэг хийж болно. Мэдээж төрөл бүрээр тоглуулж болно.
Солиотой төхөөрөмж гэж үүнийг л хэлнэ. Үнэ ч гэсэн солиотой буюу 19 мянган доллар.

word-ийн товчлууруудын хослол

Ctrl+A бүхий л текстийг сонгож харлуулна
Ctrl+B
сонгосон хэсгийг bold болгоно
Ctrl+C
сонгосон хэсгийг санах ой руу хуулна
Ctrl+X
сонгосон хэсгийг тайрч санах ойд хуулна
Ctrl+P
хэвлэх цонхыг гаргаж ирнэ
CTRL+F
хайлтын цонхыг гаргана
CTRL+I
сонгосон хэсгийг italic болгоно
CTRL+K
интернэтийн линк нэмнэ
CTRL+U
сонгосон хэсгийн доогуур зураас тавина
CTRL+V
санах ой дахь зүйлийг хуулж тавина
CTRL+Y
сүүлийн үйлдлийн дахин хэрэгжүүлнэ
CTRL+Z
сүүлийн үйлдлийг буцаана
CTRL+L
сонгосон текстийг зүүн талд жагсаана
CTRL+E
сонгосон текстийг голлуулж жагсаана
CTRL+R
сонгосон текстийг баруун талд жагсаана
CTRL+M
параграф буюу зүйлийг эмтэлж баруун тийш болгоно
CTRL+SHIFT+F
фонтыг сонгох хэсэг шууд идэвхжинэ
CTRL+SHIGT+>
сонгосон текстийн хэмжээ нэмэгдэнэ
CTRL+]
сонгосон текстийн хэмжээ 1-ээр нэмэгдэнэ
CTRL+SHIFT+<
сонгосон текстийн хэмжээ багacгана

Хацрын улаан

http://img.banjig.net/d/bb/user_uploads/318156/mon7_6a79e890_bedf9758.jpg
Хацрын арьс маш эмзэг болохоор байнга арчилж хамгаалж байхгүй бол удахгүй хуурайшиж гэмтэн улаан судалтай болдог. Ихэнх тохиолдолд нар, салхи хүйтэнд хөлдөх зэргээс үүсдэг ч заримдаа дотоод эрхтэнтэй холбоотой байх тохиолдол байдаг.

Араб тоон тэмдгэлгээний тайлбар

Арабчууд цифр бол өөрийн дүрсийн үүсгэсэн өнцөг буюу булангаар өөрийн хэдийн тоо вэ гэсэн утгаа илэрхийлдэг гэж үздэг юм байна. Тиймээс тэдний өөрсдийн бодолоо тайлбарласан цифрүүдийн утга учирыг зурагаар сонирхуулъя. Энэ магадгүй тэдний зөв ч байж болох юм.

Айсан үед хүний нүүр 40миллисекундын хурдтай хувирдаг


Америкийн эрдэмтэд хүний нүүрний хувирлын хурдыг хэмжиж, хүн ямар нүүрний хувирлыг хамгийн хурдан гаргаж чадах талаар судалгаа хийжээ. Судалгааны багийнхан сайн дурын оролцогч хүмүүст тусгай зураг үзүүлж, тэдний нүүрний хувирлыг хар цагаан өнгөөр зурагт буулгах хэлбэрээр судалгаагаа явуулсан байна.

Thursday, November 26, 2009

наадаг сормуус

Make Up For Ever Lashes

Яаж гэр бүлээ авч үлдэх вэ?



Намайг хуурч байсныг нь мэдсэний дараа хардалт, гомдлоо яах вэ гэсэн асуулт тулгардаг. Тэгвэл сэтгэл судлаачид өөрийнхөө зүрхийг чагна гэдэг юм. Хэрэв та ханьдаа хайртай, тэр танд үнэ цэнэтэй хүн мөн болоод хуурч байгааг нь мэдэх тэр мөч хүртэл танай гэр бүлийн амьдрал аз жаргалтай байсан бол ганц л гарц бий. Энэ бол бүхнийг март, бүгдийг өршөө. Тэгээд гадны харилцаанаас эхнэр нөхрөө, гэр бүлээ хамгаалахын тулд дараах зөвлөгөөг дагаарай.

Гэрийн тэжээвэр амьтад

Хүн бүр л гэртээ амьтан тэжээдэг байх. Тэр нь хүнийг бодуул өөдөөс нь хэрэлдээд, өөрийх нь эрх ашигтай зөрчилдөөд, хэл ам татлаад, хэрэг төвөг тарьчих гээд, өөрийг нь хуурч энээ тэрээ болкуу гээд олон давуу талтай болохоор тэжээх дуртай байдаг биз. За тэгээд хүмүүс за энэ амьтныг тэжээнэ дээ гээл эрхээ эдэлж сонголттой тэжээдэг бол би гэж харалсан толгой сонголт байхгүй гарцаагүй байдлаас болж амьтан тэжээдэг болвоо хөөрхий.
Нэг шар нохой байдын өөрөө ирээл гэвтцэн хор өгөөд үхдэггүй, зодоод бэртдгэггүй, хөөгөөд явдаггүй гайтай амьтан. Одоо ч брагийн хоронд

Ямар витамин ямар хүнсэнд илүү их агуулагддаг вэ?



А: Элэг, өндөг, загас, аарц, сүү, жимс, лууван, улаан лооль


В: Элэг, сүү, өндөг, дрожж, улаан буудай, вандуй

В2: Сүү, аарц, өндөг, гахайн мах

В6: Элэг, бөөр, тархи, гадил жимс, үзэм, чавга

В12: Элэг, бөөр, өндөгний шар

С: Улаан өнгийн бүх төрлийн жимс, ногоо, өнгөт байцаа, ногоон вандуй

Төслийг хэрхэн бичих вэ?



Магадгүй энэ зөвлөгөө өнөөдөр биш юм аа гэхэд, маргааш танд хэрэг болж мэднэ. Та өдөр бүр ажилдаа явах замдаа гудамж цэвэрлэж байгаа үйлчлэгчтэй таардаг уу. Тэр үйлчлэгч гудамжаар хөглөрөх модны навчис, малгайлан орох цасыг биш зөвхөн бидний хогийн цэгээс хийсэх тэр л

Саран дээрх гэрэл


Дэлхийн өртөнц дээр тайлагдашгүй олон сонин зүйл тохиолддог ч тэдгээрийг тайлбарлаж чадаагүй бол гайхамшиг хэмээн нэрлэдэг билээ. Тэгвэл 1787 онд сартай холбоотой нэгэн түүх тэмдэглэгдсэн аж. Тухайн оны дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Их Британийн одон орон судлаач Сир Виллиам Хершель сарны гадаргуу дээр

Улс тунхагласны баярын мэндийг хүргэе


Тив дэлхийг сүрээрээ дарсан ...
Тэнхээт монголын үр сад танаа
Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг!
Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг!
Хөх тэнгэрийн оронд
Нартайгаа мандсан сүртэй
Туурга нэвт гэрэлтэх өглөө эртийн нарнаар
Тусгаар улс минь тогтнож дэлхийд зарлаж мандсан түүхтэй
Тулгандаа галаа бадраасан..
Туурга тусгаар орны ард түмэн.
Улс тунхагласны баярын мэндийг хүргэе!

Утаатай дайн зарлаж байна


Утаа таныг хөнөөж байна. . Утаа тантай аль хэдийн дайн зарлачихсан чимээгүйхэн мөхөөж байгааг та мэдэх үү. Хорт утаагаар амьсгалсанаараа та амьдралынхаа хэдэн жилийг алдаж байгаагаа мэдэх үү? Хүн цагийг бүтээсэн ч түүнийхээ боол болдог гэдэг бол, бид утааг гаргадаг ч түүнийхээ дайсан болж байна гэж болмоор... Хэрхэн утаанаасаа салж болох вэ? Энэ талаар хэлэлцье. Магад шилдэг санаа гарах ч юм бил үү?

"Чөтгөрийн 13" тооны тухай баримтууд


Ёрын 13-ын тооны талаарх хамгийн сонирхолтой 10 баримт





13-ын тоо нь төгс төгөлдөр тоо болох 12-ын ард байдаг болохоороо хамгийн азгүй тоо болсон гэж үздэг. Жил бүр 12 сартай, одны орд 12 байдаг, Олимп 12 бурхантай, харин Есүс Христ 12 дагуултай гэх мэтчилэн дурдаад байвал дуусашгүй шүү дээ. Тиймээс орчлонт ертөнцийн төгс сайхан бvхэн 12-ын тоотой салшгүй холбоотой байдаг байна. Харин 13 тоо нь...



Эвдэгдэшгүй нууцлал




Европын эрдэмтэд эвдэгдэшгүй нууцлал бүхий дамжуулах сувгийг туршлаа. Квант криптограф нь Гейзэнбэргийн тодорхойгүйн зарчим дээр тулгуурладаг учраас уламжлалт арга шиг дамжуулах сувгаар явах мэдээллийг заавал ямар нэг задлахад хэцүү алгоритмаар кодлож явуулах шаардлагагүй байдаг.


Мерсенний тоо /2^32,582,657-1/






Математикт 2 -ийн зэрэгтээс нэгээр бага тоонуудыг Мерсенний тоо гэдэг. Энэ тоо бол одоогоор мэдэгдэж байгаа хамгийн их анхны тоо юм. Мерсений тоог анхных эсэхийг шалгадаг Lucas–Lehmer -ийн тест нь бусад ижил төрлийн тестүүдээс илүү хурдтай учраас одоогоор мэдэгдээд байгаа хамгийн том анхны тоонууд дандаа мерсенний тоонууд байдаг байна. 


Ихэр анхны тоонууд



Ихэр анхны тоонууд гэдэг нь зөрүү нь 2 байх 2 анхны тоон хосыг хэлнэ. Жишээлбэл, 3 ба 5, 11 ба 13, 857 ба 859-ууд нь ихэр анхны тоонууд болно.
Анхны тоонууд төгсгөлгүй олон болох нь Эртний Грек үед мэдэгдэж байсан боловч ихэр анхны тоонууд төгсгөлгүй олон эсэх нь одоо болтол тодорхойгүй.