Америкийн эрдэмтэд хүний нүүрний хувирлын хурдыг хэмжиж, хүн ямар нүүрний хувирлыг хамгийн хурдан гаргаж чадах талаар судалгаа хийжээ. Судалгааны багийнхан сайн дурын оролцогч хүмүүст тусгай зураг үзүүлж, тэдний нүүрний хувирлыг хар цагаан өнгөөр зурагт буулгах хэлбэрээр судалгаагаа явуулсан байна.
Ингээд тэдний тогтоосноор хүн аливаа нүүрний хувирлыг гаргах дээд хурд 40 миллисекунд /миллисекунт нь секунтыг 1000 хуваасан хэмжээ/ байсан бөгөөд айсан нүүрний хувирлыг аз жаргалтай нүүрний хувирлаас хэд дахин хурдан гаргадаг нь тогтоогджээ.
Хүн яагаад айсан нүүрний хувиралын бусад нүүрний хувирлаас хурдан гаргадаг вэ?
Эрдэмтдийн багийнхны тайлбарласнаар хүний тархи ямар нэгэн дохиог биднийг ухаарч амжаагүй байхад аль хэдийн хүлээн авсан байдаг бөгөөд тэрхүү дохиогоо шууд хүний мэдрэлийн системд дамжуулна. Ингээд хүн аливаа гэнэтийн дохионд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг байна. Чухамдаа бид айж, цочих үедээ өөрийн мэдэлгүй, автоматаар хариу үйлдэл хийдэг хэрэг. Харин аз жаргалтай нүүрний хувирал бол бидний ухамсарласан үйлдэл юм. Тодруулвал бид инээхдээ тухайн зүйлээ юу болохыг ухаарсны дараа хариу үйлдэл гаргана гэсэн үг.
Хүний тархины үйл ажиллагааны хурдыг тодорхойлсон энэхүү судалгааны бас нэгэн сонирхолтой хэсэг нь хүний нүдний хувирал юм. Тархинаас ирсэн дохио хүний нүүрний хувирлаар илэрч гарах үед хүний нүдэнд мөн сонирхолтой өөрчлөлтүүд орж байдаг байна.
Айх үед хүний нүдний өнгө цайвар болж байсан бол инээх үед илүү бараан өнгөтэй болдог байна.
No comments:
Post a Comment