Friday, November 27, 2009

Уруул яагаад хатдаг вэ?

Уруулын арьс маш нимгэн, тос, хєлс ялгаруулдаггїй, тїргэн хатдаг учир зовхины арьстай адил нэн эмзэг юм.
Мэдрэлийн олон тєгсгєл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан єнгєтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрїїл мэндийн байдлыг илэрхийлэх зїйл олон байдаг Жишээ нь: Гєлгєр, сайхан улаан уруул нь эрїїл саруулын гэрч байдаг бол хєхєлбий уруул нь зїрх-судас, уушигны євчтэйн илрэл байдаг.

Мєн уруул нь єєхний булчирхайгїй байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгїй бол хуурайшсан уруул гадаад тєрх їзэмжид нєлєєлєн, будаг хэрэглэсэн ч тєдийлєн єнгє зїс засдаггїй. Та уруулаа арчлахын тулд дараах зєвлєгєєг анхааралтай уншаарай.

УРУУЛ ХАТАХ ШАЛТГААН

Уруулын арьс пигментээр хамгаалагдаагїй учир хурц нартай їед хэт ягаан туяаны нєлєєнд єртємхий. Бодисын солилцооны алдагдал, В бїлгийн болон А, Е, С витамин дутагдсанаас уруул омголтож хагарч болно. Мєн их халуун болон хїйтнээс шалтгаалан уруул загатнаж, улаан толбо їїсч, цэврїїтэй болж, герпес /хомхой/ євчин тусдаг.

АРЧИЛГАА

Їїнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хамгаалалтын хїчийг нэмэгдїїлэх шаардлагатай. Зарим їед уруулын захаар комедон хэмээх батга тєст зїйл гарч ирдэг.
Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын їр дагавар байдаг. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зєвхєн гадаад їзэмжинд нєлєєлєєд зогсохгїй, элэг, бєєр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрїїл мэндэд их хєнєєл учруулдаг болох нь тогтоогдсон байна.
Дэлхийн эрїїл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлїїлсэн хэдий ч бїтээгдэхїїнийхээ єртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа їйлдвэрлэгчид нефтиэс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бїтээгдэхїїн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.

No comments:

Post a Comment