Friday, November 27, 2009

Нүд будалтын зурхай

Хонь
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Улаан
Яагаад: Энэ өнгө өөрөө хүч чадал, асар их хүсэл тэмүүлэл, урам зоригийг бэлгэддэг. Тиймээс аливаа шинэ зүйл, шинэ үйл явдал эхлэх үедээ хүч чадал, эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд хэрэглээрэй.
Яаж будах вэ?: Завсрын эсвэл саарал өнгийн тенийг улаан тенийхээ өнгийг жаахан бууруулах үүднээс хольж тавиарай.

Үхэр
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Ногоон
Яагаад: Энэ өнгө оюун бодлыг залуужуулдаг. Эд баялаг, хүч чадлыг тань тэнцвэржүүлэх ба танд тайтгарал, тогтвортой байдлыг бэлэглэнэ. Энэ өнгийг хэрэглэснээр бие сэтгэлээ тэнхрүүлж, эд баялаг элбэг дэлбэг байдлыг өөртөө татна.
Яаж будах вэ?: Зовхин дээрээ үл мэдэг ногооноор будсаны дараа доод зовхио хар өнгийн хүрээлэгч /eyeliner/-ээр хүрээлээрэй.

Ихэр
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Шар
Яагаад: Эрч хүч, өдөөлтийг бэлгэддэг энэ өнгө нь гял цал, гэрэл гэгээгээр дүүрэн. Энэ өнгө таны санаа сэтгэлийг сайхан болгох увьдастай. Дурсамжаа, харилцааны чадамжаа дээшлүүлэх үүднээс энэ өнгийг хэрэглээрэй.
Яаж будах вэ?: Нарны гэрэл мэт гэгээлэг шар өнгийг нүдний урд хонхор хэсэг болон зовхины дотоод хэсгээр тавиарай. Дараа нь гадна талаар хар өнгөөр уусган тавиарай.

Мэлхий
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Ягаан
Яагаад: Энэ өнгө шинэ өөрчлөлт, шилжилтийн үеүдэд хэрэглэдэг. Түүнчлэн сэтгэл санааны хувьд тайвширч, эдгэрэх шаардлагатай үед ч маш сайн гэгддэг. Энэ өнгө нь зүрх сэтгэлийг нээж, авхаалжтай байдлыг нэмэгдүүлдэг.
Яаж будах вэ?: Банни туулай шиг болчихгүйн тулд энэ өнгийг жаахан цагаан өнгийг суурь болгон хослуулж хэрэглээрэй. Зовхио бүхэлд нь сарнайн ягаан өнгөөр уусган тавьж, давхраагаа илүү гүн ягаанаар будна.

Арслан
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Улбар шар
Яагаад: Энэ өнгө хүч чадал, агуу сүр жавхланг илтгэдэг. Энэ өнгө хүний өөдрөг, хөгжилтэй зан чанарыг өсгөдөг төдийгүй эд баялаг, амьдралынхаа байр суурийг олоход тань оролцох болно.
Яаж будах вэ?: Тод улбар шар өнгийн хүрээлэгчээр /eyeliner/ будсан мэт харагдуулахын тулд хавтгай нарийн багсаа жаахан чийглээд зовхины уг хэсгээр будна.

Охин
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Хөх
Яагаад: Энэ өнгө нь цэвэр ариун байдал, гоо үзэсгэлэн, мэргэн ухааныг бэлгэддэг. Энэ өнгө хурцадмал ширүүн байдлыг дарж, амгалан тайвныг тогтоодог. Хөх өнгийг хэрэглэснээр оюун ухаанаа нээж, шургуу, уран цэцэн болдог.
Яаж будах вэ: Хөх өнгийг нүд хүрээлэгчээр будаж байгаа маягаар будна.
Жинлүүр
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Цэнхэр
Яагаад: Энэ өнгө нь хайр дурлал, гоо үзэсгэлэн, тэнцвэртэй байдлыг бэлгэддэг. Хүчтэй, шийдэмгий алхам хийх зуур амар тайван байдлын мөн чанарыг ойлгодог. Энэ өнгийг хэрэглэснээр тэнцвэртэй байдал, сайн сайхныг дээшилдэг.
Яаж будах вэ: Зовхин дээрээ цэнхэр тень тавьж, хөмсөгнийхөө яс хүртэл цагаан буюу мөнгөлгөөр дээш нь уусгаж будна. Энэ нь үдэшлэг цэнгүүн дээр таныг "мөсөн гүнж" болгон харагдуулах болно.

Хилэнц
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Үзмэн ягаан
Яагаад: Энэ өнгө нь гүн, хүч чадал, хайр дурлалыг бэлгэддэг. Шилжилт, шинэчлэлтийн үеүдэд урагшаа шат ахихад тань туслах болно. Энэ өнгө таны тууштай, мэдрэмжтэй чанаруудыг өсөн нэмэгдүүлэх болно.
Яаж будах вэ: Хар өнгөтэй хавсарган утаан будалтыг хийнэ.

Нум
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Цэнхэр ногоон
Яагаад: Энэ өнгө нь мэргэн ухаан, өөдрөг бодол сэтгэлийг өсгөдөг. Аялах болон аливаа зүйлийг нээн илрүүлэх үед хэрэглээрэй.
Яаж будах вэ? Гүн цэнхэр ногоон өнгө нь нүдийг утаан маягаар будахад маш гайхалтай харагдуулдаг.

Матар
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Шороон бор
Яагаад: Энэ өнгө нь шийдэмгий байдал, эд баялгийн өнгө. Энэ таныг илүү тогтвортой, хариуцлагатай байхад тусална. Мөрөөдөл, зорилгоо тодорхойлох үедээ хэрэглээрэй.
Яаж будах вэ? Бор өнгө бол хамгийн сайн завсрын өнгө. Үдшийн цагаар алтлаг шар өнгөтэй уусган тавиарай.

Хумх
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Чернилэн ягаан
Яагаад: Энэ өнгө эелдэг, тансаг байдлыг урин дууддаг. Найз нөхөрлөлийн холбоо хүрээгээ өргөтгөн тэлэхийг хүсвэл энэ өнгийг сонгоорой.
Яаж будах вэ: Нүдээ энэ өнгөөр утаан будалтаар будвал маш дур булаам харагдана.

Загас
Таны нүдэнд зохих хамгийн гоё өнгө: Усан ногоон
Яагаад: Энэ өнгө хүмүүсийг гадаад болон дотоод ертөнцийн аль альд нь дагуулж чаддаг. Итгэлцэл, цэвэр ариун байдлыг төрүүлдэг. Сэтгэл санаа, итгэлээ дээшлүүлэхийн тулд энэ өнгийг сонгоорой.
Яаж будах вэ? Нүдээ хар өнгөөр хүрээлж, гадуур нь ногоон өнгөөр уусгаж будалт хийнэ. Энэ будалтыг хийхдээ Рианна-г санаарай.

No comments:

Post a Comment