Стресст оруулдаг олон хүчин зүйлийн нэг нь таагүй дурсамж юм. "Зарим юмыг мартаж чаддаг байх хэрэгтэй" гэж нэг сэтгэгч хэлсэн байдаг. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол гутралыг аль болох хурдан март. Учир нь хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй адил гэнэ. Ингэснээр хүн хүсээгүй стресст ордог.
Биднээс үл хамаарах өч төчнөөн үйл явдал амьдралд болж өнгөрдөг. Үүнд бид дүгнэлт өгч, цаашид алдаа эндэгдэл гаргахгүйн тулд мэрийхэд л хангалттай. Хэн нэгэн таныг маш ихээр гомдоосон байгаа ч дотоод сэтгэлдээ уучилж сур. Ингэх нь юуны өмнө танд ашигтай. Та түүнд мянга хорсоод, үзэн ядаад ч нэгэнт болоод өнгөрсөн процессийг эргүүлж чадахгүй шүү дээ. Харин бие сэтгэлээ зовоож, эрүүл мэндээ муутгахын л нэг үндэс болно. Өнгөрсөн бүтэлгүй дурлал, эдийн засгийн том хохирол, азгүйдэл зэргийг хүн мартаж чаддаггүй гэдэг. Гэвч хичээвэл мартаж чадалгүй яахав. Хохирлоо нөхөхийн тулд мянга хуучнаа санан дурсаад, харамсаад ч нэмэргүй. Харин улам их шаналалд автах болно. Иймд зөвхөн ирээдүйгээ, маргаашаа харж амьдар. Таагүй явдал тань түүх болон үлдэг. Эргэж бүү дурс. Үүний оронд өөрийн болон өрөөлийн аз жаргал, амжилт, хорвоогийн сайн сайхан бүхнийг олж харж, чин сэтгэлээсээ баярлаж бай.
Friday, November 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment