Friday, November 27, 2009

Хацрын улаан

http://img.banjig.net/d/bb/user_uploads/318156/mon7_6a79e890_bedf9758.jpg
Хацрын арьс маш эмзэг болохоор байнга арчилж хамгаалж байхгүй бол удахгүй хуурайшиж гэмтэн улаан судалтай болдог. Ихэнх тохиолдолд нар, салхи хүйтэнд хөлдөх зэргээс үүсдэг ч заримдаа дотоод эрхтэнтэй холбоотой байх тохиолдол байдаг. Эдгээр нь арьсанд нөлөөлж улмаар судсанд орж бичил судасны сүлжээ байрлах давхаргын хэсэгт агшилт үүссэний улмаас бий болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нар, салхинаас хамгаалах тос байнга хэрэглэх хэрэгтэй. Нэгэнт үүссэн хацрын улааныг жижиг мэс ажилбараар арилгаж болдог. Гэхдээ үүнийг хийлгэхийн тулд заавал эмчид үзүүлж шалтгааныг нь тодруулаарай. Учир нь эмчийн хяналтанд хийлгэхгүй бол сорви үүсэх магадлал өндөр. Эмчийн хяналтанд хийлгэсэн мэс заслын сорви 7-14 хоногийн дотор эдгэрнэ.

No comments:

Post a Comment