Friday, November 27, 2009

Эрчүүдийн ихээр шохоорхож.....

Бүсгүй хүний бие цогцосноос эрчүүд шохоорхож нүд алддаг хэсгийн нэг бол зөв хэлбэртэй өгзөг юм. Иймээс зөв сайхан өгзөгтэй болохыг хүсэхгүй хэн байхав. Иймээс танд гэрийн нөхцөлд хийж болохуйц хэдэн дасгалын шивнээ дамжуулъя.
Бүсгүй хүний бие цогцосноос эрчүүд шохоорхож нүд алддаг хэсгийн нэг бол зөв хэлбэртэй өгзөг юм. Иймээс зөв сайхан өгзөгтэй болохыг хүсэхгүй хэн байхав. Иймээс танд гэрийн нөхцөлд хийж болохуйц хэдэн дасгалын шивнээ дамжуулъя.


-Гараараа ширээ тулж нуруугаа хотойлгон нэг хөлөө шулуунаар нь хойшоогоо аль болох өндөрт өргө. Энэ дасгалыг удаан хэмнэлээр хоёр хөлөө ээлжлэн тус бүр 20 удаа хийнэ.
-Дээш харан хэвтэж хоёр алгаа биеийн дагуу шаланд наалдуулна. Ингээд хөлөө шулуун байлган өгзгөө нягт шахан чангаруулж таазаа аль болох дээш өргө. Дасгалын удаан ба хурдан хэмнэлээр тус бүр 20 удаа хийнэ.
-Хэвтсэн чигээрээ хоёр хөлөө өвдгөөр нь нугалж шалтай адил хажуу гурвалжин үүсгэн хооронд нь мөрний хэмжээтэй зай ав. Хоёр улаа шаланд бүтнээр нь тавьж гэдсээ татаж чангалсан байх ёстой. Хоёр гар биений дагуу байрлана. Ингээд өгзгөө чангалан тааз дээш өргөнө. Таазаа хэт өргөж болохгүй ба мөр нуруу өвдөг нэг шулуунд байх ёстой. Дасгалын удаан ба хурдан хэмнэлээр тус бүр найман удаа хийнэ.
-Дасгалын төгсгөлд өвдгөө тэврэн цээж рүүгээ татаж булчингаа сулла. Эцэст нь булчингийн хэмжээг томсгох бэлтгэлийн үед нэг дасгалыг дуусгаад нөгөө дасгалд шууд орох хэрэгтэй. Дасгалыг удаавтар дөлгөөхөн хурдан хэмнэл гэдэг яарахыг хэлэхгүй бүхэн давтамжаар хийвэл булчин иж бүрэн чанартай ажиллах бололцоотой болдог. Бүсгүй минь та одоо хэний ч өмнө итгэл дүүрэн алхах боллоо.

No comments:

Post a Comment