Хvн хєдєлмєрийн чадваргvй болно. Ядарч, сульдана. Цусан дахь сахарын хэмжээ огцом унаснаас ийм байдалд хvрдэг. Бодисын солилцоо єєрчлєгдсєнєєр хvний бие организм илvvдэл эрч хvчийг vйлдвэрлэх байтугай, амьдрах амин чухал хэрэгцээгээ хангах гэж зорьдогт оршино. Уур уцаартай болж, нойрондоо муудаж, орчин тойрныхондоо уураа гаргаж эхэлнэ. Бодож сэтгэх vйл явц зогсонги байдалд ордог. Єєрєєр хэлбэл хvний бие стрессийн байдалд ордог.
Мэдрэлийн систем ачаалалд ордог. Хоолоо сойж vзсэн хvн болгон vvнийг мэднэ. Толгой євдєж, vзсэн харсан болгондоо уурлана. Жин хасах vйл явц, мэдрэлийн систем хоёр шууд холбоотой байдаг учраас энэ юм. Хvнд єєрт нь байх ёстой єєхний норм гэж байдаг. Эмэгтэй хvний биеийн єєхний хэмжээ 16-25 хувь байх ёстой. Хvний мэдрэлийн эсvvдийн 60 хувь нь єєхнєєс тогтдог. Гэтэл гэнэт єєх тосыг их хэмжээгээр хориход хvний мэдрэлийн систем л хамгийн их хохирдог.
Ухаантайгаар урт насалъя гэвэл єєх тосны хэрэглээг огцом хорьж болохгvй. Мартаж санах нь байнгын хатуу хоол сойлтын нєлєєнд байна. Хоол сойход мэдрэлийн эсvvд хамгийн ихээр гэмтэж, устдаг. Хурдан турах vйл явц 7- 10 хоногоос илvv хугацаанд vргэлжилж чадахгvй. Учир нь хоолоо гэнэт сойход бие организм єєрийгєє хамгаалах vе шатанд шилждэг. Хоол нэгэнт єгєхгvй байгаа учир хоолоо шатааж, энерги болгон хувиргах биш, єєх болгон нєєцлєєд сурчихдаг.
Хэрвээ єдєрт авах илчлэгийнхээ хэмжээг 1500 ккал хvртэл багасгахад мэдээж турж байгаа мэт сайхан сэтгэгдэл тєрєх нь гарцаагvй. Харин бие организмын бодисын солилцоо дээд цэгтээ хvртэл удааширч, гаднаас авч байгаа хоол тэжээлээ зєвхєн єєх болгон хувиргах vvргийг л гvйцэтгэдэг болчихдог. Єєхєє шатаахгvй нєєцлєєд байгаа юм чинь хэсэг хугацааны дараа жин хасах vйл явц зогсоно. Турах гэж хичнээн хичээгээд ямар ч vр дvн гарахгvй болно.
Засрашгvй хvнд байдалд орох магадлалтай. Хоолоо сойсныхоо дараа хvн нvдэндээ vзэгдэж харагдсанаа их хэмжээгээр идэж эхэлдэг. Нэгэнт бодисын солилцоо удааширч, организм єєхєє нєєцєлдєг зуршилтай болчихсон болохоор дараа нь турж, хэвийн жиндээ очно гэдэг юу л бол. Турах нь мєрєєдєл тєдий л зvйл болж хувирна даа. Эсвэл бvр эсрэгээрээ юу ч идэх дур хvсэлгvй болдог.
Ингэснээр архаг тураалд орж, хvндээр євчлєх магадлалтай гэдгийг санаж яваарай. Энэ хоёр бодисын солилцооны хямрал нь хоёулаа vхэл дагуулах магадлалтайг санаж яваарай. Ходоодны шарх, нарийн бvдvvн гэдэсний хорт хавдар нь ээлжит хоолны дэглэмvvдийн vр дvнд бий болдог.
Friday, November 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment