1. Үсээ угаахын өмнө заавал самнаж, ширэлдээг нь гаргах хэрэгтэй гэнэ. Чухамдаа энэ нь үсийг гэмтэж, тасархаас сэргийлэхийн дээр үсний өөрийнх нь тосыг үсний бүх хэсэгт тараан янз бүрийн шампунь болон шингэн савангийн хурц химийн бодисоос давхар хамгаалж өгдөг байна.
2. Угаах усны хэм маш чухал. Халуун усаар угаах нь тийм ч сайн хэрэг биш. Учир нь хэт халуун ус нь үсийг илүү хуурайшуулна. Түүнчлэн бидний хэлж заншсанаар түүхий усаар үсээ угаах нь муу. Тиймд аль болох ус цэвэршүүлэгчээр шүүсэн ус хэрэглэж байхыг зөвлөж байна.
3. Хэрэглэх шампунь болон ангижруулагч чинь хамгийн гол нь таны үсний онцлогт тохирсон байх шаардлагатай. Учир нь үүнийг тодорхойлоогүй хамаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс үс хагтах, үс унах, хуурайших загатнах зэрэг сөрөг нөлөөллүүд үүсдэг байна.
4. Үс угаах үед үс маш эмзэг хэврэг байдалтай байдаг учраас чангаар үрж, дарж, майжихгүй аль болох зөөлөн, тэгээд бага зэрэг иллэг хийх маягаар угаах хэрэгтэй юм.
5. Хэрвээ үсээ угаасны дараа таны үс нэг л биш санагдаж, эрүүл биш, тослогдсон мэт харагдвал шампуниа солиод үзээрэй.
6. Эцэст нь үсээ угаасныхаа дараа яаран самнах гээд хэрэггүй. Жаахан хатаасныхаа дараа самнаарай. Мөн самандаа бага хэмжээний үсний тос эсвэл ангижруулагч цацаж байгаад самах хэрэгтэй.
Үс хагтаад байвал дараах уламжлалт аргыг санаарай
Сонгины хальсаар ханд хийх 25 гр сонгины хальсан дээр 0.5 литр буцалсан ус хийж 15 минут байлгана. Бий болсон хандаар толгойгоо угаах эсвэл долоо хоногт хоёр удаа толгойн арьсанд түрхэнэ. Халгайн ханд 3-5 хоолны халбага нунтагласан халгайн дээр аяга буцалсан ус хийгээд 10 минут байлгана. Дараа нь шүүж аваад хөргөнө. Уг ханданд хөвөн дүрээд толгойн арьсанд өдөр бүр түрхээрэй. Аяга орчим үхрийн ясны чөмгийг багахан усанд буцалгана. Бий болсон шингэнд цайны халбага спирт хийгээд бүгдийг толгойдоо турхэнэ. Толгойгоо битүү боож өнжсөний оглөө нь үс толгойгоо савандаж угаана. Энэ эмчилгээг гурван удаа хийхэд үсний хаг бүрэн арилна. Хэрэв энэ бүх арга нь танд хүндрэлтэй санагдаж байгаа бол Head Shouldersj шампунийг сонгоорой. Уг шанпунь нь жирийн угаагч бодисоос гадна цайрын наирлагатай мөөгөнцөрийн эсрэг идэвхтэй үйлчлэл бүхий комплекс агуулдаг. Чухам энэ найрлага нь толгойн эд эсийн хуваагдах явцыг саармагжуулж, хаг арилгана. Эмийн найрлагаас гадна ийм шампунь чийгшүүлэх, тэжээл өгөх зэрэг үсний гоо сайхны асуудлыг давхар шийддэг. Бүх төрлийн үсэнд тохиромжтой шампунийг хоёр удаа түрхэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Эхний удаа үсний хир, тослогийг авч, давтан хэрэглэхэд тусгай бодис үйлчилж эхэлдэг.
Friday, November 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment