Хүний ааш занг тодорхойлох олон арга байдаг аж. Бичгийн хэлбэр чинь таныг ямар хүн болохыг бусдад мэдээлдэг байхад гар хурууны хэлбэр
ээр ч таныг шинжиж болно.
1. Гоё нарийнхан хуруутай гар. Маш ховорхон тохиолддог. Тэд нэг шийдвэл аливаа зүйлд тууштай хандаж чаддаг. Гэм нь жаахан гомдомтгой. Бас огцом дүрсхийн уурладаг боловч амархан тайвширдаг. Хүүхэд шиг мөрөөдөмтгий. Өөрийгөө бусдад үнэлүүлж чаддаг, ёс журамтай хүн.
2. Бүдүүн өргөн хуруутай том гар. Хурууны үзүүр нь өргөн бол нэг загварт баригдалгүй чөлөөтэй сэтгэдэг хүмүүс. Ажил хэрэгч чанар нь тэдний давуу тал. Манлайлагч байх дуртай. Аливаа зүйлийн санаачлагыг гартаа авахыг хүсдэг. Гэм нь хэрүүлч талдаа.
3. Урт хуруутай том гар. Энэ ангилалд багтсан бол та тун ч хашир нэгэн байх нь. Гэхдээ эргэлзсээр байгаад аливаа зүйлээс хоцордог гэм бий. Аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр бус ухаанаараа хандаж, шийдэж чаддаг. Дэг журамтай, нямбай хүмүүс.
4. Хурууны үзүүрээрээ нарийхан гар. Ихэвчлэн урлаг соёлын хүмүүс энэ ангилалд багтдаг. Хэнтэй ч эвээ олж чаддаг нийцэрхүү хүн. Гэм нь сэтгэлээр унадаг, шантрамхай энэ зан ажил хэрэгт нь нөлөөлөх гээд байдаг. Тайван амгалан зантай боловч үе үе адгах дуртай.
Хумсны өнгө хэлбэрээр нь хүний зан чанарыг тодорхойлох нь
Эрүүл хүний хумс нь ялигүй ягаавтарөнгөтэй байдаг. Хэрэвөвчтэй хүний хумсан дээр дарсны дараа ягаавтарөнгө нь хэвэндээ түргэн орж байгаа болөвчин нь эдгэрэхийн шинж. Эсрэг тохиолдолдөвчин хүнд шатандаа орсон гэж үздэг. Хумсны өнгө, хэв маягаар нь заримөвчнийг таньж болдог. Тухайлбал,
• Шар хумс нь элэг муутайн шинж
• Ногоовтор шар нь идээт үрэвслийн процесс явагдаж байгааг
• Хүрэн бараанөнгө нь хатгаа хүндэрснийх
• Улаан-судасны хатуурал
• Цайвар улаан нь цусны өвчтэйн
• Цэхэрдүү эсвэл хөх хумс нь төрөлхийн зүрхний гажигтай
• Хумсан дээрх цагаан толбо нь мэдрэлийн систем хэвийн бус болсных
• Хар саарал толбо нь мөнгөн усны эсвэл радио идэвхт цацраг туяаны хордлогын илрэл
• Хиртэйдүү сааралөнгө нь төрөлхийн тэмбүүтэйн шинж
Мөн том дугариг хумс нь уушгины хатгаа, хавтгай муруй хумс нь астм, урт гонзгой хэлбэртэй нь хорт хавдрын шинж гэж үздэг байна. Хэрэв хумс нь хажуугаараа хэврэгшсэн байвал үе мөчнийөвчний шинж. Мэрсэн хумс нь эмэгтэйчүүдийн бэлгийн ажиллагаа алдагдсаныг, невроз /сэтгэл мэдрэлийн/өвчний шинжийг илэрхийлдэг.
Yүнээс гадна хумсаар нь хүний зан чанарыг тодорхойлж болдог. Жишээ нь дөрвөлжин хэлбэрийн хумс нь эрч хүчтэй боловч сэтгэхүйн хувьд тогтворгүй хүний шинж. Бөөрөнхийвтэр хэлбэрийн хумс нь аль ч талаараа эрүүл чийрэг шинжийг илэрхийлдэг бөгөөд зуйвандуу хумстай хүмүүс мэдрэмтгий, сэтгэлийн хөдлөл ихтэй хэрнээ бие махбодийн хувьд сул доройн шинж.
Орчин үед зөвхөн хумсаар нь хүний өвчнийг яг таг тодорхойлно гэдэг мэдээж маргаантай асуудал. Гэхдээ эртний мэргэд олон зууны туршид хүнийг хумсаар нь шинждэг байсан юм.
Friday, November 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment