Эмэгтэй хүн ба мөнгө. Энэ бол тун өвөрмөц холбоо. Тэд өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө хэрхэн зарцуулахаа сайн мэддэггүй. Мөн цалингаа нэмж, өөрийн капиталаа өсгөх тал дээр ч ойлголт муу явдаг. “Мөнгө, карьер, бизнес бол эрчүүдийн тоглоом. Тэдэнд бүх хөзөр байдаг” гэсэн ойлголт өнгөрсөн зуунд л ноёрхож байсан юм. Үүнтэй холбоотойгоор ямар алдааг эмэгтэй хүн мөнгөтэй харьцах харьцаан дээрээ гаргадаг юм бол? Хэрвээ санхүүгийн хамааралгүй амьдрах нь гол зорилго бол эмэгтэй хүн юунаас зайлсхийж байх хэрэгтэй вэ?
1. Хэвшсэн ойлголт Та үзэг цаас аваад хүүхэд ахуй үеэс өнөөг хүртэл бүх л амьдралын туршид мөрдөж ирсэн хэвшмэл ойлголтуудаасаа жагсаан бичээрэй. Энэхүү жагсаалтын хамгийн түрүүнд мөнгө олох, “арслан заан ангуучлах” нь эр хүний ажил, харин хүүхдээ өсгөх, хоол хийх нь эмэгтэй хүнийх хэмээн бичигдэх байх. Тэгвэл орчин цагт гэр бүлийн хоёр, хоюулаа ажил эрхлэх шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эмэгтэй хүн тав тухыг бүрдүүлдэг ч “гар, толгой хоёроо зэрэг ажиллуулах” шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.
2. Хан хүүг хүлээх Олон залуу бүсгүйчүүд ажлаа түр зуурын үзэгдэл мэтээр ойлгодог. Тэд хөн гөхөн амар жимэр амьдарч, бүх л цалингаа хувцас, гоо сайхны хэрэгсэлд зориулж, мөрөөдлийн хан хүү нь гэнэтхэн тэнгэрийн хаяанаас гараад ирчэх мэт хүлээж суудаг. Тэгвэл өнөөгийн ертөнцөд сайн дурын ивээн тэтгэгч нар улам бүр цөөрч, ихэнх эрчүүдийн харц амжилт дүүрэн эмэгтэйчүүд дээр тусах болсон.
3. Эр хүний хувиа хичээсэн занг өөгшүүлэх Эр хүний хувиа хичээсэн, бардам зангийг нь хөндөхөөс эмээн, гэр бүлийн санхүүгийн асуудлыг зөвхөн түүнд л хариуцуулдаг. Харин танаас илүү зохицуулж чадна гэдэгт итгэлтэй байж чаддаг уу? Энэ асуултыг өөртөө тавьж, эрэгцүүлж бодох хэрэгтэй юм шүү.
4. Санхүүгийн асуудлаа хэлэлцэлгүйгээр хамтын амьдралаа зохиох Гэр бүл болохдоо хэлцэл хийх тухай ойлголт манайд байдаггүй. Гэр бүлийн хүнтэйгээ санхүүгийн асуудлаа хэрхэн удирдах, үүрэг хариуцлагаа хэрхэн хуваарилах талаар ярилцаж, тохиролцох нь утгагүй хэрэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Магадгүй үүнээс болж, гэр бүлээ цуцлах үед эмэгтэйчүүд амьдралын ямар ч баталгаагүй үлддэг тохиолдол элбэг байдаг талтай.
5. Өөрийн санхүүгийн байдлын талаар ойлголтгүй явах Та хэр хэмжээний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй байгаа вэ? Та хэр хэмжээний орлого олдог, орлогын ямар ямар эх үүсвэртэй байдаг вэ? Хадгаламжиндаа хэр зэрэг мөнгө хуримтлуулсан бэ гээд өөрийн хөрөнгө санхүүгийнхээ талаар хэр ойлголттой байгаагаа тодорхойлох хэрэгтэй.
6. Санхүүгийн мэдлэгээ үл хайхрах Санхүүгийн үйл ажиллагааг хэрхэн хөтлөх талаар бичсэн олон мянган ном товхимол, интернет-сайтууд байдаг. Эдгээрийг нямбай судалж, анхан шатны боловч ойлголттой болчихвол өөрийн санхүүгийн хамааралгүй амьдралдаа бүрэн итгэл олж авч чадна. Та аль ч улсад амьдардаг бай ямар ч настай байсан өөрт хэрэгтэй мөнгийг олж чадна.
7. Хөрөнгө оруулалттай хамт хураах Мөнгийг хураах биш харин өсгөж хадгалах хэрэгтэй. Мөнгийг эргэлдүүлэх хэрэгтэй. Сард зуун мянгыг зориулахад хэдэн жилийн дараа та багагүй мөнгөний хуримтлалтай болно. Хамгийн бага хэмжээгээр оруулсан ч голох хэрэггүй. Америкийн анхны хар арьст саятан эмэгтэй С.Ж.Уокер Өмнөдийн тариалангийн талбайд хэдхэн центээр ажиллахаас гараагаа эхэлж байжээ.
8. Тооцоогүй шопинг Маргааш нь юу ч үгүй болтол шопинг хийдэг зуршилтай бүсгүйчүүд цөөнгүй бий. Моод хөөгч бүсгүйчүүд зарим үед сэтгэл хөдлөлдөө автан ямар ч утгагүй худалдан авалт хийдэг. Хэдэн сарын дараа хэнд ч хэрэггүй зүйлсээ хэрэглэсэн ч юмгүй хаяцгаадаг. Энэ бол сэтгэл санаагаа өргөх, уйтгараа тайлах нэг л арга .
9. Тоглохын төлөө тогло Аливаа зүйлд эрчүүд ялах гэж тоглодог бол эмэгтэйчүүд зөвхөн оролцохын төлөөж тоглодог. Иймд амжилтын төлөө сэтгэж, амжилт гаргана гэсэн итгэлээр “амьсгал”.
10. Хамааралгүй байхын айдас Бидэнд хамааралгүй, бие даасан эмэгтэй ганцаардах юм шиг санагддаг. Мөн санхүүгийн эрх чөлөө нь феминизмээс улбаатай мэт санагддаг. Тэгвэл санхүүгийн эрх чөлөө нь эмэгтэй хүний дур булаам байдалд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хүссэн амьдралаа бий болгоход бусдын тусламжийг хүлээн олон жил хүлээснээс өөрөө хийсэн нь дээр биш үү.
Sunday, November 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment