2016 оны Рио де Жанейрогийн наадмаас эхлэн олимпийн наадамд шинээр нэмэгдэх хоёр спортын төрөл тодорлоо.
Данийн Копенгаген хотноо зохион байгуулагдан ОУОХ-ны 121 дахь хурлаар эдгээр ”азтануудын” нэрсийг зарласан бөгөөд гольф, регби-7 спортууд олимпийн ам бүлд нэмэгджээ.
Европ болон далайн орнуудад өндөр хөгжсөн регбийн спортын төлөө ОУОХ-ны нийт гишүүдийн 81 нь саналаа өгч, 8 нь эсэргүүцсэн бол Гольф 63 : 27 гэсэн харьцаагаар бусад өрсөлдөгчдөө буулган авсан байна. Мөн АНУ-н олимпийн хорооны гишүүн Анита ДеФранц гольфын ихэнхи клубуудэд эрчүүд дийлэнхи байдаг гэж шүүмжлэхэд Олон Улсын Гольфын холбооны ерөнхийлөгч Петер Даусон ”Дэлхий дээр гольф тоглодог 50 сая тамирчдын 25 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг шүү дээ. Зөвхөн эрчүүд юм уу эсвэл эмэгтэйчүүд авдаг клубууд ер нь маш цөөхөн байдаг. Асуудлыг ингэж нэг талаас нь харах хэрэггүй болов уу. Гольф бол бүх насныхан хичээллэж болох дэлхий нийтэд тархсан спорт шүү дээ” хэмээн хариу барьжээ. Дашрамд дуулгахад 2017 оны ОУОХ-ны ээлжит чуулганаар дээрхи спортуудыг олимпод багтаах эсэхийг дахин хянаж үзээд 2024 оноос олимпийн бүрэн эрхт гишүүн болгох юм. Гольфын спорт 1904 оны Сент Луйсийн олимпод үзүүүлэх төрлөөр багтаж байсан бол регбийг хэтэрхий аюултай хэмээн 1924 оны олимпоос хассан юм.
No comments:
Post a Comment