Sunday, November 29, 2009


Алдарт Google компани нь сүүлийн үед олон дэвшилтэт үйлчилгээг бий болгож байгаа ба энэ бүхэн нь хэрэглэгчдэд маш их хүрч байгаа билээ. Жишээ нь л гэхэд Google Earth гэх программ байгаа бөгөөд Google компаниас үнэгүй программыг хэрэглэж үзээгүй хүн ховор биз ээ.




Мөн 
Google-с гаргасан Gmail, Blogger, Google Docs, Google Map гэх мэт үйлчилгээ байдаг. Зураг эмхлэх, цэгцлэх тал дээрээ алдартай Picasa программын тухай товч дурдъя. Программын хувьд гэвэл зураг дараалалд оруулах, ангилах гэх хүний үйлдлийг хялбарчилсан олон давуу талуудтай. Харин Picasa Web-ийн хувьд гэвэл олон төрлийн хязгаарлалт байхгүй, 1 Gb хүртэл мэдээлэл хадгалах боломжтой боловч үүнээс хэтэрвэл бас мөнгө төлнө. Гэхдээ Yahoo-гийн Flickr-ийг бодвол харьцуулашгүй хямдхан.
10 Gb - 20$
40 Gb - 75$
159 Gb - 240$ 
байдаг байна. Мөн Google-ээс гаргасан бусад үйлчилгээнүүдтэйгээ дажгүй зохицоод ажиллачихдаг. Зургаа шууд блог дээрээ дуудаж ажиллуулж болдог байх жишээтэй. Google "Photos" гээд байгаа зүйл үүнтэй маш уялдаа холбоотой. Би өөрийн блогтоо зураг upload хийхэд Picasa-гийн Web альбумд хадгалагдаж байдаг. Энэ нь өөрөө таны бүртгүүлсэн нэр дээр галлерей үүсгээд хадгалаад байж байдаг. Энэ нь та шууд өөрийн блогтоо оруулахад төвөггүй болно гэсэн үг. Энэ мөн таны зургуудыг upload хийсэн цаг хугацаагаар ангилаад гаргаад ирүүлж болно. Google Photos үйлчилгээ нь мөн бусад хүмүүсийн авсан сонирхолтой, шилдэг гэмээр зургуудыг олон төрөлтэйгээр таньд үзүүлнэ. Бусад хүмүүс болон найз нөхдийнхөө зургийг интернеттэй байхад төвөггүй үзчихнэ гэсэн үг. Гэхдээ Flickr шиг алдартай, өргөн цар хүрээн ашиглагдаж чадахгүй байсаар л байна. Миний хувьд Yahoo Flickr community маш идэвхтэй юм шиг санагддаг. Гэхдээ Picasa-гаа хэрэглэсээр л... Та бүхэн энэхүү Picasa гэх программыг туршиж үзэхийг санал болгож байна. Та үүнийг хэрэглэж үзсэндээ хэзээ ч алдахгүй. 

No comments:

Post a Comment