Sunday, November 29, 2009

Ubuntu үйлдлийн системийн тухай


Ubuntu нь үйлдлийн систем юм. Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг ойртуулах хэлмэрч, орчуулагч гэж хэлж болох юм. Учир нь компьютерийн хэл хүний хэл хоёр шал өөр юм. Компьютерийн хэлийг жирийн хүн харвал учир утга нь үл ойлгогдох 1 болон 0 гэсэн л цифрүүд харагдана (1011 0110 1101 1101).
Үйлдлийн системийн эдгээр 2-тын тооллын цифрүүдийг хүнд ойлгомжтой байдлаар харагдуулна. Жишээ: зураг, текст гэх мэт. Бидэнд ойлгогдохоор харагдуулж байгаа заагч, айкон, үгүүд нь үйлдлийн системийн л үүрэг юм байна. Хэрэглээний үйлдлийн систем нь дотроо маш олон янз байх ба ерөнхийд нь гурав хуваана.
-Linux
-Unix
-Windows
Гурав дахь үйлдлийн системийн төрөл маш танил харагдаж байгаа байх. Бусдын та сонсож л байсан. Бид Windows үйлдлийн систем гэхээр XP санаанд буудаг шүү дээ. \Сүүлийн үед Vista\. Тэгвэл тэрэнтэй адилхан Lunix гэвэл Ubuntu гэхэд хилсдэхгүй л болов уу.

Одоо Ubuntu нь Windows-оос юугаараа ялгаатай вэ? сонирхоё. Энэ хоёрын хамгийн том ялгаа бол нэг лицензтэй бол нөгөө нээлттэй эхийн программ юм. Бидний ихэнх нь өөрийн компьютертаа Windows XP үйлдлийн системтэй байдаг. Гэвч энэ нь бас л хууль бусаар crack-даж авсан хувилбарыг л хэрэглэдэг. Үүний зах зээл дээрх үнэ нь 100-500 ам.доллар байдаг. Энийг бидний хэн нь худалдаж авдаггүй. 2000 төгрөг төлөө л хулгайн үйлдлийн системийг авдаг. Харамсалтай нь нэг өдөр компьютер чинь программын гэмтлээс болоод бүр таг болоход хэн ч хариуцлага хүлээхгүй. Та л хохирч үйлдэнэ. Бас Microsoft компаниас явж байна. Үйлдлийн систем хэрэглэснийхээ мөнгийг төл гээд өрөөд ирэхэд та дор хаяж 100 ам.долларын өрөнд унана. Харин Ubuntu бол өөрөө Linux-ийн төрөл бөгөөд энэ төрлийн ҮС-үүд ийн дийлэнх нь албан ёсоор үнэгүй борлогдоно. Та албан ёсоор жинхэнэ хувилбарыг нь үнэгүй худалдаж аваад, албан ёсоор үнэгүй хэрэглэх боломтой. Хамгийн гол нь таниас түй ч гарахгүй. Windows-ийн хэрэглэгчид сар бүр мөнгөө төлөөд компьютертээ санаа зовохгүй байдаг. Ubuntu-тай бол яг үүн шиг байна. Бүр ч та хүсвэл нээлттэй эхийг албан ёсоор үнэгүй хөгжүүлж болно. Нээлттэй эх гэдэг нь програмын биелэгдээгүй кодыг танд өгөх ба та тэр програмыг хүссэнээрээ өөрчилж болно гэсэн үг юм. Гэхдээ та програмчлалын өндөр мэдэлэгтэй бол шүү дээ. Мэдээж энэ бол хамгийн наад захын, хамгийн том ялгаа.

Дараагийн гол ялгаа бол хамгаалалтын талын асуудал. Linux нь анх Unix-ээс үндсээ тастаж авсан бөгөөд Unix-тэй тун их төстэй. Тиймдээ ч Linux-гийг Unix төст гэж нэрлэх нь элбэг. Харин Unix нь анх хамгаалалтын зориулалтаар, тэр дундаа серверийн ситемийн аюулгүй байдлыг хангах зорилготой гарч байсан.. Мөн чиглэлдээ ч толгой цохиж байжээ. Одоо ч мөн цохисоор л байна, цаашдаа иймээрээ байна гэдэгт би итгэж байна. Ubuntu ч мөн адил. Наад зах нь Windows шиг байнга вирустээд байхгүй. Хэн нэгэн хүн таны компьютерт байгаа хэрэгтэй мэдээллийг үзээд, зөөгөөд, устгаад байхгүй. Интернетээс үл танигдах хүмүүсээс вирус энэ тэр авахгүй. .

Дээрээс Ubuntu-гийн тухай бага сага юм гадарлаж эхэлсэн байх гэж бодож байна. Яагаад Lunix дундаас Ubuntu-г онцолж ярьж байна вэ гэхээр? Нээлттэй эхийг хамгийн их дэмждэг гэдгээрээ алдартай sourceforge.net-ээс 2008 онд явуулсан “sourceforge.net багийн сонголт 2008” гэсэн үйл ажиллагаагаар болон linuxjournal.com-оос гаргасан судалгаагаар хамгийн шилдэг ҮС-ээр Ubuntu тодроод зогсохгүй ихэнх төрөлд шилдэг гэдгээ харуулж чадсан чадалтай үйлдлийн систем юм. Бас нэг томоос том, зөвхөн монголчуудад зориулсан гэж хэлж болохоор давуу тал бол Монголд толин сэрвэр (mirror server) нь байдагт байгаа юм. Үүнийг энгийнээр тайлбарлавал та энэ үйлдлийн системийг хамгийн өндөр хурдаар татаж авах ба суулгасан хойноо ч хамгийн өндөр хурдаар шинэчлэлийг төвөггүйхэн татаад авчихаж болно. Та ubuntu-г өндөр хурдаар татаж авъя гэвэл 
mirrors.mnosi.org сайтаас татаж авж болно.
Ubuntu-гийн Live ажиллагаа үнэхээр авууштай зүйл. Танд Ubuntu-гийн live CD байгаа тохиолдолд ямар ч үйлдлийн системгүй компьютер дээр та интернетэд холбогдож, зураг зурж, кино үзэж, файл хуулж, дуу сонсож хүссэн бүхнээ хийж болно. Тэр CD-г нь хард диск болгоод ашиглаж байгаа л гэсэн үг. Үүнийг бас илүү ноцтой нөхцөлд ч ашиглах боломжтой юм. Ямар нэгэн эрсдэл, жишээ нь таны комьпютер эвдрээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тохиолдолд үгүй бол таны Windows тань Blue Screen Of Death (BSOD) буюу Үхлийн цэнхэр дэлгэц гарсан үед та live CD-г хийж уншуулаад л үйлдлийн системээ ажиллуулна, тэгээд л хэрэгтэй файлуудаа нөөцлөөд авна. Тэгэхээр бид файлаа эрсдэлд алдахаас айх хэрэггүй боллоо.
Үүний тулд:
Тог баригч (250V)
Ubuntu Live CD энэ хоёр байгаа тохиолдолд хангалттай

1 comment:

  1. Их хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

    ReplyDelete