Жишээлбэл: Урд чинь явж байсан хүн юм аа унагачихвал HOLD UP "Хүүе зогсоорой" гэж хэлээд юмыг нь авч өгөөрэй.
Hold on! Hold it! Wait up!
2. Hey buddy! Buddy-ийн утга нь “найз нөхөр” Хөөе хөгшөөн! Хөөе найзаа! Голдуу эрчүүдийн хооронд хэрэглэнэ.
3. “Гуйлга гуйх”, “мөнгө задлах” нь адилхан боловч арай өөр Do you have a light? Гадаа гудамжинд тамхи татаж байх үед ийнхүү асуух нь олон. “Танд гэрэл байна уу?” биш. Галаа өгөөч? Гал байна уу? гэхчилэнгээр нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүнийг дуудахад хэлнэ.
4. Do you have the time? “Та завтай юу” гэсэн үг огтхон ч биш. Цаг хэд болж байна вэ? Завтай юу? Гэсэн утгаар асуувал time-ийн өмнө the байхгүй. Could you tell me time? Can you tell me the way?
5. Can you spare some change? Change нь энэ тохиолдолд задгай мөнгө гэсэн утгатай. Spare нь “өгөх” гэсэн утга. Задгай мөнгө байна уу? Бутархай байна уу? Америкт метроны билет авах газар зэрэгт ингэж гуйх нь олонтаа. Огт хэрэгсэхгүй байсан ч болох авч зайлшгүй тохиолдолд өгөхөөр 25 цент түрүүвчийнхээ ёроолд авч явбал зохимжтой.
6. After you. Байшиншинхаа орох гарах хаалган дээр болон автобус мэтийн нийтийн унаанд суух гээд хүмүүс дараалж байх үед ингэж хэлэх нь элбэг. Та эхэлж морил. Эмэгтэй хүнд найр тавин хаалга онгойлгон хүлээж зогсох эрчүүд олон. Thank you.
7. Хаалган дээр хамт таарсан бол Go ahead! Go ahead. Олон тохиолдолд олон утгаар хэрэглэгдэх боловч үндсэн утга нь “цааш нь яв, үргэлжлүүл”. Та эхлээд яв даа. Та морил, морил. Өмнөх хэллэгтэй адил бусад хүнд найр тавина.
8. Age before beauty. Огт танихгүй хүнд хэлэх нь ховор. Ахмадаараа та эхэлж морил. Би залуу хүн болохоор таны дараа ороё. Анхны утга нь “Та эр хүн боловч насан өндөр тул эмэгтэй хүнээс урьтаж ор доо.” Сүүлийн үед Ladies first /эмэгтэй хүн эхэнд нь/-ийн жинхэнэ утга нь цагийн аясаар өөрчлөгдөж эмэгтэй ч эрэгтэй ч нэсиэй хүнд найр тавин хаалгаар орох гарах зэрэгт урдаа оруулах болжээ. Харин зарим залуусын дунд явган шог маягаар хэрэгдэгдэх нь бий. “Би илүү гоё залуу боловч өөрөө надаас ахын хувьд эхлээд ор доо.” Гх маягтай. Ахимаг насны хүн Go ahead хэмээн найр тавибал хариуд нь No, no age before beauty гээд хариу зам тавих нь бий. Үүнтэй эсрэгээр ахимаг насны хүн өөрөө санаачлан ОК, Age before beauty гээд урд ороод явчих нь бий. Юутай боловч “ахмадаараа эхэнд нь ”гэсэн үг.
9. Make way! Хүмүүс пиг дүүрэн дэлгүүрч юм уу гудамжинд зогсож байх үед ийн хашгиран хүмүүс дундуур орж ирэх хүн бий. Холдоорой, холдоорой! Зам тавиарай!
Heads up! Excuse me! Watch out! Үүнтэй төстэй Gang way! Гэдэг тусгай хэллэг байх боловч дэндүү эртний хэллэг тул одоо хэрэглэх хүн бараг үгүй болжээ.
10. Scoot over Автобусны урт сандал болон хөл бөмбөг үзвэрийн урт сандал дээр олноороо зэрэгцэн сууж байх үед шинээр ирж суухыг хүсэгч ийн хэлдэг. Жаахан зайчилна уу! Жаахан цаашаа суучихгүй юу? Scoot-ийн жинэнэ утга нь “гүйх, хар хурдаараа гүйх” Move over, please. l Slide over.
11. May I join you? Хүнээр дүүрсэн гуанз, кофед ингэж хэлэн хажуугийн суудалд сууна. Энд сууж болох уу? Тантай хамт сууж болох уу? May I share this table?
12. Chill! Олон нийтийн газар чанаар дуу авиа гаргахыг ингэж эсэргүүцнэ. Дуугаа аядаарай! Чимээгүй болооч ээ! Болиорой! Чшш! Chill жинхэнэ утга нь “халуун юмыг хөргөх” юм. Calm down! Cool down! Cool it!
13. Shake it! Гэнэтхэн чичиргэх, товших тухай яриад унах чинь юу вэ? Хэмээн гайхаж магадгүй. Үнэн хэрэгтээ энэ нь Shake a leg! “Хөлөө хурдан зөөгөөч” болон Shake your buns! “бөгсөө хурдан хөдөлгө”-гэдгийн товчлол юм. Түргэл! Хурдлаач! Хурдан яваач! Бөгс түргэнтэй байгаач! Хөл хөнгөнтэй байгаач! Make it snappy! Hurry up!
14. Howdy. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг өдөр тутмын мэндчилгээний үг Сонин юутай? Сайн уу? How do you do-ийн товчлол, ye нь you-ийн эртний хэлбэр. Каубой нарын хэрэглэж байсан үг ийн тархжээ.
15. Fancy meeting you here! Санаанд оромгүй хүнтэй санаанд оромгүй газар дайралдсан үед хэлнэ. Энд уулзана гэж ёстой санасангүй! Энд уулзана чинээ бодсонгүй! Очиж очиж энд уулздаг нь! Дээрх үед It’s a small world “Ямар жижигхэн хорвоо вэ”гэх нь түгээмэл байсан бол сүүлийн үед бараг хэрэглэхээ болжээ. Imagine meeting you here! You, too.
No comments:
Post a Comment